AP: Байдены засаг захиргаа Киевт 1.25 тэрбум долларын зэвсгийн багц нийлүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ирэх долоо хоногт Киевийн эрх баригчдад 1.25 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсгийн шинэ багц нийлүүлэхээ зарлахаар төлөвлөж байгаа ажээ.
Жо Байдены хэлснээр, Киевт зориулсан шинэ зэвсгийн багцад NASAMS болон HAWK зенитийн пуужингийн систем зэрэг олон тооны зэвсэг сум багтаж буй юм байна. Үүнээс гадна Америкийн эрх баригчид “Stinger” зөөврийн зенитийн пуужингийн систем, 155 мм, 105 мм-ийн их бууны сумуудыг Украинд шилжүүлэх бодолтой байгаа аж.
АНУ-ын эрх баригчид ирэх даваа гарагт Украинд шинэ зэвсэг нийлүүлэхээ зарлах төлөвтэй байгаа талаар "Associated Press" агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын эрх баригчид Украин руу зэвсэг нийлүүлэх нь ОХУ-ын шийдлийг бууруулж, цэргийн тусгай ажиллагааны явцыг өөрчлөхгүй гэж удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.
Эх сурвалж: TASS, ASSOCIATED PRESS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Zoqdpb [178.68.41.154] 2025-01-08 00:04:01
stromectol for humans for sale - <a href="https://ivercand.com/">order tegretol online</a> tegretol 200mg for sale
Баагий [139.5.217.62] 2025-01-01 18:41:18
Өрөндөө Украйний талыг авна.Орос Донбас,Луганскаа авна.Бусад нутгийг польш Гeрман гээд үлгэр дуусна.Байдан ч бурханыг зорино.
Буянгүй бузрын хөгшин юмдаа, муу Байдин. [66.181.188.85] 2024-12-28 23:44:40
Хогийн өвгөн юмаа. Сар хүрэхгүй огцрох гэж байж дайн зориулж сая саяар нь доллар хаяад л. Бузрын, нүгэлтэй хөгшин юмдаа. Тэр мөнгөөр авсан зэвсгээр өчнөөн орос, украйн цэрэг алуулна. Гэтэл энх тайван тогтоох талаар юү ч хийхгүй юм, энэ Байдин өвгөн. Ингэж Шинэ жилийг угтдаг нь шал хогийн юмаа.
Зочин [59.153.115.119] 2025-01-04 09:01:31
Байданы тусламж үзүүлэх санаа нь бүтэхгүй байхаа даа . Конгрессоороо батлах гэсээр байтал Трамп гараад ирнэ .БН нам олонхи болсон болохоор татвар төлөгчдийн мөнгөө хамаагүй цацахгүй байх шийдвэр гаргах байхаа даа Зөнөг өвгөн АНУыг түүхэнд байхгүй өрөнд тавиад туучихсан ... .
Зочин [59.153.115.119] 2025-01-04 08:56:32
Насан өндөр болсон хүн , хүн төрөлхтөнд сайн үйл хийж дайны зогсоож болдоггүй л юм байхдаа . Хэнхэг хэнээтэй зөнөг өвгөн үхэхдээ их юм үзэх байхаа даа . Ямар л өөдтэй юм болов гэж .... Энэ дайн АНУ , барууны зохиомолоор үүсгэсэн украйныг золиослосон дайн шүү дээ .Украйны хүн амыг устгасан цөөлсөн золиослосон , украйныг зэр зэвсэгийн санхүүгийн өрөнд оруулсан дайн юм даа.