Чингэлтэй дүүргийн 30 цэгт 100 гаруй камер суурилуулав

Aдмин / Нүүр

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулж, Телехяналтын камерын нэгдсэн төвд холболоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны дээрх камеруудыг суурилуулж дууссан. Ирэх онд 18, 23 дугаар хороог камержуулснаар дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай болно. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан сэргийлэх, илрүүлэх нь нэмэгдэх юм” гэлээ.

Тус дүүрэгт 2022 оноос "Ногоон бүс" төслийг хэрэгжүүлэн, манай улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөг хүртэл 2539 камерыг 21 хороонд байршуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.