“ЭТТ” ХК Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын холболтод шаардлагатай 978 тэрбумыг бэлнээр өгнө
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Уг төсөлд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компаниар гүйцэтгүүлэх, мөн урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах асуудал давхар орж ирж буй юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээлснээр, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтод манай талаас шаардлагатай 978 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой ХК”-иас бэлнээр өгнө, нүүрсээр бартер хийхгүй юм байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийллээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв. Хуралдааны үеэр гишүүдийн илэрхийлсэн байр сууриас хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нүүрсний хэрэгт татагдсан гэж мэдээлэл гарч байсан хүн байнгын хороог даргалаад сууж байна. Сонсгол дээр ч яригдсан. Стратегийн ордын хувь эзэмшдэг гишүүн ч манай танхимд байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: -Хил холболт хийхийг дэмжиж байна. Гэхдээ алдагдсан боломж гэж том том юм яриад айлын аманд ороод баймааргүй байна. Аль нэг улсын компанийг магтаад суугаад баймааргүй байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Тогтоолын төслийг дэмжиж байна. Харилцан ашигтай байхад илүү их анхаарах зөвлөмжийг УИХ-аас өгөх хэрэгтэй. Аж ахуйн хэлэлцээр. Гэвч улстөржилт, гадна, дотны эрх ашгаас болж, ийм өндөр цэг дээр ирж шийдвэрлэгдэж байгаа нь инээдтэй л байгаа юм.
Хоёр аж ахуй нэгж шийдвэрлээд явчих байлаа, төмөр замтайгаа ингэтлээ холбогдох хэрэггүй байлаа. Ингээд шийд гэхээр шийдэж чадахгүй. Тийм болохоор УИХ ямар нэгэн байдлаар оролцож чиглэлээ өгөөд тодорхой зарчмыг тогтоогоод өгөхөөр хэлэлцээр амжилттай явна гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: -Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-нд Замын-Үүд-Эрээний холболтыг хийсэн байдаг, 70 жилийн өмнө. Экспортын гол түнш оронтойгоо, эдийн засгийн гол харилцагч оронтойгоо одоог болтол ганцхан төмөр замаар холбогдож байгаа нь харамсалтай.
Тэр байтугай төмөр замаа барьчихаад холбож чадахгүй 10 гаруй жил улс төрийн шалтгаанаар хутган үймүүлэлтээр санаатай хорлолтод өртөөд улсаараа хохирч байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ асуудал бол улс төрийн зорилгоор хорлож ирсэн асуудал болохоор улс төрийн хувьд шийдвэр гаргаад чиглэл өгөх нь зөв.
Бидний хэрэгцээ маш их бий, гэхдээ гол хэлэлцээрийнхээ агуулгад төвлөрөөд үр дүнгээ харахгүй бол хажуугаар нь хүслийн жагсаалт оруулчих вий.
Сэргээгдэх эрчим хүчний экспортыг тодорхой тусгаж чадах юм бол үр дүн сайтай зүйл байх болно. Цаг алдахгүйгээр хэлэлцээрийг хийх нь цааш цаашдаа олон боомттой төмөр замыг холбох ач холбогдолтой. Төслийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Улс төр байхгүй, эрх ашиг огт байхгүй байдлаар хэдэн зүйлийг анхаараасай. Урд талаас ирсэн албан бичигт оруулснаар зөвхөн коксжих нүүрс авах хүсэлтэй байгаа. Тавантолгойн орд эрчим хүчний нүүрс, коксжих нүүрс, сул коксжих гэсэн гурван төрлийн нүүрстэй. 20 сая тонн гэдэг маш их. Ганцхан төрлийнхийг авахаар ордоо эвдээд баялаг хаягддаг. Тийм болохоор гурван төрлийн нүүрсийг ашиглана гэдэгт анхаарах хэрэгтэй.
Монголын нутаг дээрх тээврийг Монголын тал хариуцах нь зүй ёсны зүйл. Техникийн болон цаг уур, дэд бүтцийн, шуурганы, зам хаадаг улс төрийн эрсдэлтэй. Энэ эрсдэлийг худалдан авагч талдаа үүрүүлэх нь зохисгүй.
Нөгөө талдаа тээврийн зардлын ашиг нь Монголдоо үлдэх юм бол манай талд хэрэгтэй. Авто тээвэр ч бай төмөр зам ч бай олон улсын тохиргоонууд байдаг, түүгээрээ тарифаа тохиролцоод явах хэрэгтэй.
Үнийн индексийг хуучин хэдэн компаниудын байгуулсан үнийн эрх, суурь үнэ дээр нэмэх нь таван өөр үнийн мэдээг ашиглаад, индексийг нэмээд хувиараа жигнэж гаргадаг. Энэ тавынх нь дийлэнх нь БНХАУ -ын хойд төв хэсгийн нүүрсний үнийн мэдээ. Өөрөөр хэлбэл,
Монголын талаас хөнгөлөлттэй нийлүүлэх нүүрсний хэмжээ огцом нэмэгдэхээр зах зээлийн үнэ тогтдог индексэд нөлөөлнө гэсэн үг. Өөрийнхөө буцаагаад ашиглах үнийн индексийг унагааж байгаад тэр индексээр нүүрсний үнэ бодох нөхцөл үүсч байгаа.
Цаг үе нь өөр болсон болохоор суурь үнэ нь өөр, үнэ бодох индексийн нөлөөлөл нь өөр, тийм болохоор Хятадын зүүн өмнөд, олон улсын үнийн индексийг хольсон байдлаар томъёогоо шинэчлэх бодитой шаардлага байгаа.
20 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж байна. Энэ боомт холбогдоод дараагийн боомтууд холбогдохоор нийт нүүрсний экспортын хэмжээ 120 сая тоннд хүрнэ. 120 сая тоннд хүрэхэд 20 сая байтугай тонн нүүрс гаргахад айх зүйл байхгүй.
Гэхдээ 120 сая тоннд хүрэхгүй бол яах вэ, дэлхийн янз бүрийн байдлаас шалтгаалж Хятадын нүүрсний импорт унах юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлодог нүүрсний талаас илүүг хөнгөлөлтэй үнээр нэг компани авна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний үнэ төдийгүй Монгол Улсын нүүрсний үнэ унах эрсдэл байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр гэрээ хийх гээд байна. Хятад улс руу нийлүүлэх нийт нүүрсний хэмжээний 20 хувь гэдэг. 120 сая тоннд хүрвэл 24 сая тонн. Ийм зүйлийг анхаараасай гэж хүсч байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.233] 2024-12-27 10:49:22
Манай улс эрчим хүчний хүрэн нүүрсээ түлхүү гаргаж металлургийн коксжих нүүрсийг ал болох дэлхийн жишигт үнээрж худалдаж байвал сайн байна даа
Иргэг [66.181.185.189] 2024-12-26 21:58:54
Урвагч хорлогч нь тодорхой Баттулга Гэхдээ энэ хорлогчийг зүгээр хараад суусан Хүрэлсүх Оюунэрдэнэ Сү Батболд Алтанхуяг эдний ЗГ ,тцхайн үёиийг их хурлын гишүүд түүхэнихариулагаихүлээх учиртай
ЗОЧИН [60.34.148.122] 2024-12-26 20:55:54
2014 оны УИХ-ын НАРИЙН ЦАРИГИЙН 64-р ТОГТООЛЫГ БАТТУЛГА,ОЮУНЭРДЭНЭ НАР ХУЙВАЛДАН ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ӨРГӨНӨӨР 2 жил 3 сарын ТЭРТЭЭ"ТТ-ГС 233.4 км ТЗ-ыг ЖИЛД 50-60 сая тн НҮҮРС ТЭЭЖ ХИЛЭЭР ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЖ НҮҮРСТЭЙ ГАЛТ ТЭРЭГ АР АРААСАА ЦУВЖ ЭХЭЛЛЭЭ" ГЭЖ СҮРТЭЙ НЭЭСЭН МУХАР ЗАМААР 1 ч НҮҮРСТЭЙ ВАГОН ХИЛ ГАРСАНГҮЙ.ОДОО БООМТУУД ХОЛБОСОН АСАР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ӨРГӨН, НАРИЙН 2 ЗАМ БАРИНА,ВАГОНООС БУУЛГАХ,ВАГОН,МАШИНД ШИЛЖҮҮЛЭН АЧИХ НҮСЭР ТОМ ТӨХӨӨРӨМЖҮҮД БАРИНА,ҮҮНД АЖИЛЛАХ ХҮЧИН,ХИЛ ДЭЭРХИ ХҮН МАШИНЫ БУЖИГНААН ДАХИН НЭМЭГДЭНЭ,ӨРГӨН ЦАРИГИЙН ХЭДЭН МЯНГАН ВАГОН,ЗҮТГҮҮР АВНА,ТЭДГЭЭРИЙГ ЗАСАХ ДЕПОНУУД БАРИНА, ТЭНД АЖИЛЛАХ ХҮЧИН НЭМЭГДЭНЭ.ЖИЛД ТЗ-аар ХИЛ ГАРГАХ НҮҮРС 5-6 сая ТН-оос ХЭТРЭХГҮЙ БОЛГОЖ БОЙМОЛСОН,ДЭЭРХИ ПРОЦЕССУУДАД ИХЭЭХЭН УРСГАЛ ЗАРДАЛ ГАРАХ ТУЛ ЭКСПОРЛОГЧ КОМПАНУУДЫН 1тн НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ӨӨРИЙН ӨРТӨГ МАШ ӨНДӨР БАЙХ ТУЛ АШИГ НЬ ЭРС БУУРНА,ИНГЭЖ МУ-ын ЭДИЙН ЗАСГИЙГ ЭГНЭГТ ХОРЛОН СҮЙТГЭСЭН ДЭЭРХИ НӨХӨД ЭНЭ ГАРЧ БУЙ НЭМЭЛТ ЗАРДЛЫГ ТӨЛӨХӨӨС ГАДНА ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
зочин [202.9.46.254] 2024-12-26 17:46:59
өөриин нутаг дэвсгэр дээрээ өөрсдөө тээвэрлэлт хиинэ шүү
Баяраа зогсоо . [59.153.112.198] 2024-12-26 16:47:43
2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Монголчууд бидэнд баярлах цэнгэх шалтгаан алгаа . Олон жил л хамтлаг дуучид дууллаа , Бөхчүүд барилдлаа их ч авлаа , Хошин шогчид их ч инээлдлээ . Тэгээд юу сайн сайхан болсон бээ . Одоо болноо болсон . Монголд жилд 10000 хүн хорт хавдар өвчинөөр нас барж байна. Хорт утаанаас болж 644 хүн нас барж байнаа . Хурал цуглаан хийдэг 100 200 тэрбум төгрөгөө хэмнэж Энэ олон амь насаа алдаж байгаа Монгол ах дүү нарынхаа амийг авараач ээ . Утааны эсрэг 44 их наяд нүүрсний хулгайн мөнгөө авах жагсаал хийцгээе ээ .
DR. ADITY [102.89.83.255] 2024-12-26 16:14:23
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL ADDDRESS: [email protected]
Ганаа [66.181.183.215] 2024-12-26 15:34:51
Золжаргал молодец, маш үндэслэл сайтай ярилаа, Үүнийг хэлцэл хийж байгаа нөхөд маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй, Найдалаа мөн сайн байна.