Утааны сонсголыг нийслэлээр хязгаарлалгүй, улсын хэмжээнд авч үзнэ

Aдмин / Нүүр

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр ирэх оны хоёрдугаар сарын 3-4-нд явуулахаар тусгасан байв.

Энэ үеэр гишүүд Ерөнхий хяналтын сонсголыг утаа багасдаг хоёрдугаар сард зохион байгуулахаар товлосон шалтгааныг тодруулсаны зэрэгцээ сонсголд зөвхөн нийслэлийн асуудлыг хамруулж ярилцах эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Сонсголын хугацааны тухайд олон талаас нь ярилцсан. Сонсгол хийх болон бусад зохион байгуулалтын ажлын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах,

төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангахад анхаарсан. Үүнээс хамаарч хамгийн наад хугацааг тооцоход нэгдүгээр сарын 23-ны өдөр болж байгаа юм.

Мөн ажлын хэсгээс энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, бодлого шийдвэрийн үр дүн, технологийн шийдэл зэрэг сэдвээр дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага үүсэж болзошгүйг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тогтсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэлээр хязгаарлалгүй, улсын хэмжээнд асуудлыг авч үзнэ гэсэн хариултыг өгөв.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар тогтоолын төсөл дэмжигдлээ. Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.193] 2024-12-25 18:34:38

ХОТЫН УТАА НЭРЭЭР БИТГИЙ ИДСЭН ХУЛШАЙЛСАНАА НУУЖ БУЛЗААРУУЛААД БАЙ. АЙМАГ ОРОН НУТАГ БОЛ ТУС ТУСДАА ЯРЬЖ ИЙДЛЭЭ ОЛОХ АСУУДАЛ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.