АНУ-д монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын цагаачдын тухай статистик мэдээллээс харахад, тус улсад амьдарч буй монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай байгаа ажээ.

Бангорын их сургуулийн ахлах багш, эдийн засагч Б.Эрдэнэбат энэ талаар “Америк руу цагаачилсан монголчуудын маань 75 хувь бакалавр болон түүнээс дээш боловсролтой гэж бүртгүүлжээ. Энэ үзүүлэлтээр дэлхийн гурван өөр улсын цагаачид л биднээс илүү юм байна. ( https://lnkd.in/e_BJE68z).

Боловсролыг дипломоор хэмжих мэдээж асуудалтай. Түүнийгээ ашиглаад амьжиргаагаа залгуулж чадаж байгаа эсэх нь илүү дээр хэмжүүр.

Сургалтын чанар муу, сурсан юм үгүй бол дипломтой болох гэж олон жилийн турш ажил, хөдөлмөр бүрэн эрхлэхгүй байх нь бусдадаа дарамт болохын сацуу, хязгаарлагдмал нөөц бололцоогоо үр ашиггүй зарцуулж буй тул ядуурал, эдийн засгийн доройтлын эх сурвалж болдог.

Нийт америкчуудын 13 хувь ядуурлын түвшнээсээ доош амьжиргаатай байхад Азиас очсон цагаачдын хувь нь түүнээс бага, 11% байдаг. Гэтэл Монгол цагаачдын 28% нь уг түвшнээс доогуур амьжиргаатай байгаа ажээ ( https://lnkd.in/eR7hb4sZ ).

Америкийн улсын радиогийн дараах мэдээгээр тэгвэл цагаачилж очсон хүмүүс нь хамгийн их дээд боловсролтой гэх атлаа Америкт хамгийн их ядуу болчихдог улсаар Монгол шалгарч байгаа юм байна.

Энэ нь Монголын дээд боловсрол Дэлхийн жишиг, олон улсын стандартаас хэт хоцрогдсоны, мөн мэргэжлийн сургалт, ур чадварт илүү анхаарах ёстойн дохио байж болно.

Ямартаа ч уг мэдээг уншаад оюутнуудад цахим хичээлүүдийг маань (https://lnkd.in/eGsfNmv2, https://lnkd.in/e5SiSS5H) үзээч, сурах бичгийг маань (https://lnkd.in/e8Gn3ehi) уншаач, NRCC-ийн семинарт (https://lnkd.in/exGR3EyP) сууж байгаач гэж дахин уриалмаар санагдав. Төгсөж гараад, дэлхийн хаана ч очсон мэргэжлээрээ ажиллаж чадах мэдлэг, чадвартай болох нь зорилго шүү)" гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Irwjxy [178.68.41.154] 2025-01-08 10:23:28

ivermectin 3mg stromectol - <a href="https://ivercand.com/">buy carbamazepine pill</a> order tegretol 400mg

Эртний маргаан санаад орчихлоо. Аль 1984 оны. [66.181.188.85] 2024-12-26 11:25:26

1984 онд түр цэрэгт байхдаа би бусад цэргүүдтэйгээ жигтээхэн маргалдаж билээ. "Монголыг ЗХУ-тай харьцуулж үз, Тэнд ажилчин ангийн хүмүүс 300-400 рублийн цалинтай байхад сэхээтнүүд нь 100-хан рублийн цалинтай байж байна. Гэтэл Монголд сэхээтнүүд нь 650-750 төгрөгийн цалинтай, харин малчид нь 250 төгрөг, ажилчид нь 350-400 төгрөгийн цалинтай байна. Болж байгаа юм уу? Бусад социалист орнуудад ч ажилчин, тариачин нь сэхээтнүүдээс өндөр орлоготой байна" гээд л маргаж байлаа. Гэтэл бусад түр цэргүүд "Чухамхүү л монголчууд боловсролтой болоод улс орон хөгжинө" гээд байсан. ХААНА БАЙНА? Үй олон сэхээтэнтэй болоод, тэд нар нь 1990 онд ардчилсан "эргэлт" хийгээд баяжсан нь ХААНА БАЙНА? 2024 онд Америкт ядуусын орлогоор амьдраад, дорой царайлаад, гомдоллоод л явж байгаа БИЗДЭЭ? Кх!

Боловсрол тэгээд юүнд хэрэгтэй юм бэ? Тааз нулимахад чинь уу? [66.181.188.85] 2024-12-29 02:03:10

Хоосон боловсролоор юугаа хийх юмб? Боловсролоороо юү ч бүтээхгүй, юү ч барьж босгохгүй юм бол ДЭЭД боловсрол хэнд хэрэгтэй юм бэ? Амрикт очиж аяга угааж, шал арчихын тулд ДЭЭД боловсрол эзэмшсэн юм уу?

Зочин [202.9.41.90] 2024-12-27 01:49:22

Чи наад боловсрол гэдэг үгийхээ утгыг бүрэн ойлгоочгүй хүн байна

Тэгээд 50-60 жилийн дараа одоо нэг иймэрхүү. [66.181.188.85] 2024-12-26 11:51:25

С.Зориг бол Шинжлэх ухааны коммунизмын онолын багш болсон байсан. Энэ хүн ШУКО-гоо заасан уу? ЯГШДЭЭ! Мэргэжлийнхээ ЯГ эсрэгээр явж, амьдарч байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо тэгээд 2024 онд багшийн мэргэжил залуучуудын сонирхлыг татахаа БОЛЬЖ байна. Учир нь багшийн цалин орлого "БАГА" болчихсон, амьдралд ХҮРЭХГҮЙ болсон байна. Иймд бүгд БООЛЫН ЦАЛИНГААР амьдарч АНУ-д очиж үхье гэж нутгаасаа зайлж байна. Ядуу ч гэсэн ЯДАХДАА гоё юм үзэж байгаад төгсьедөө гэж бодож байх шив.

Бүгд "дипломын гол" болохын төлөө зүтгээсэн. Ихэнх нь тэгээд ядуу. [66.181.188.85] 2024-12-26 11:38:14

Ер нь би маргахдаа "Үй олон их, дээд сургууль, үй олон сэхээтэн бэлдэхийн оронд олон техникум, ТМС-т залуусыг сургаад Монголынхөө ажилчин ангийг, орчин үеийн хөдөө аж ахуйн мэргэжилтэнтэй болох хэрэгтэй. Тэдний цалин хөлсийг сэхээтнүүдээс илүү өндөр тогтоох хэрэгтэй. Тэгвэл толгойтой залуус "дипломын гол" болохгүй, материаллаг үйлдвэрлэлд орно, бүтээлч хөдөлмөр хийнэ" гэж байсан. Хэн ч тэгэхэд үүнийг дэмжээгүй. Элбэгдорж цэргийн сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-хон жил ажилласан. Бат-Үүл математикч бил үү, энэ салбартаа юү ч бүтээгээгүй. Буянгийн Жаргалсайхан физикч-одон орон судлаач бил үү, одон орон судлаж харагдсан уу? Баярцогт. Сайханбилэг нар залуучуудын эвлэлийн ажилтнууд, юү бүтээв? СОНИН Ш ДЭЭ.

Зочин [203.91.115.54] 2024-12-26 09:59:02

Тэнд ч энд ч ялгаагүй шив дээ. Гэхдээ Монголын нийгэмд нэг сонин үзэгдэл бий. Социализмын үеэс бүрэлдсэн шударгаар амьдрах ойлголт. Энэ үзэл ойлголтыг эргэж хармаар байгаа юм. Судлах хэрэгтэй. Социалист нийгмийн үед дундаж иргэн хүнийг социалист хөдөлмөрөөр сайн сайхан амьдрахыг сургаж, сурталчилдаг байсан. Гэтэл бодит амьдрал дээр ийм боломж огт байгаагүй. Энэ хоосон ухуулга, үзэл онолд ажилчин анги хамгийн их автаж, түүгээр тархиа угаалгасан. Социалист системд бүх боломжийг далдуур хуйвалдан хувааж хүртдэг сэхээтэн давхарга буюу дарга, эмч, багш, нягтлангуудын бүлэг хамгийн дөнгүүр амьдарч байв. Түүний дараагаар хулгайч буюу зүй бус орлогоор амьдрагсад орж байв. Социалист системд ч хулгай байсан. 3-рт дөнгөж цалингаараа гол зогоодог ажилчин анги орж байв. Тэгээд хамгийн адагт малчин давхарга орж байсан. Одоо ч энэ байдал дээрдсэн юмгүй. Харин давхарга хооронд жаахан өөрчлөлт шилжилт явагдсан. Одоо цагт хулгайч буюу зүй бус орлогоор, авилга, хууль бус үйлдлээр завшигчид нийгмийн элит

Зочин [203.91.115.54] 2024-12-26 10:19:29

эгнээг голчлон бүрдүүлж байна. Түүний ард люмпэн давхарга буюу удам дамжсан сэхээтэн, дарга сэтэртэн, хуйвалдан нийгмийн баялагийг булаан дээрэмдэгч зохион байгуулалттай бүлэг орж байна. Урьд өмнө байсан малчин давхаргынхан нийгмийн эдгээр давхарга руу шууд шилжих боломжтой болсон бөгөөд малчдын цөөнгүй хувь нь люмпэн эгнээ рүү шилжсэн. Харин дундаж давхарга буюу урьдын ажилчин анги системийн хувьд нуржээ. Тэд бараг байхгүй болсон ба нөр их зүтгэлтэй нь оршин үлдэж, дийлэнх нь дампууран маш бага хувь нь хуучин социалист зарчмаараа шударгаар аж төрөх, өрсөлдөх хоосон онолоороо жигүүрлэн оршин байхын төлөө алалдаж байна. Яг үнэндээ Монголдоо ч, гадаадад ч олигтой амжилт олохгүй яваа хэд чинь тэр ажилчин ангийн үлдэгдэл. Системийн золиосууд. Амьдрал дээр оршин байх боломжгүй хоосон зарчмын төлөөх ариун дайнд тэмцэгсэд. Харьцангуй нэр цэвэр, үнэнч голдуу хүмүүс бий. Даан ч тэднийг газар газрын люмпэн, хулгайч, шимэгч бүлэг бут цохин тасчин иднэ. Зүгээр л харьцуул. Өөртөө юу ч байхгүй мөртөө ариун үнэнийг тээн эцсийн найдвараа алдахгүй яваа ажилчны хүүхэд. Хотын төвд байртай, топ хийсэн бизнестэй, үнэтэй машин хөлөглөсөн мөртөө улны иргэдийн хүнсний талоныг ч голохгүй хамж, нүүрсний бизнес, барилга, боловсролын сан, Хөгжлийн банк гээд хаана л цавчаа байна түүн рүү хошуугаа лавхан шааж амждаг овжин люмпэнгүүд. Нөгөө мундаг эрх тэгш нийгмийн чинь бодит царай энэ. Социализмын үед ч ийм л байсан. Нэг л их мундаг дарга, зүтгэлтэн нар хурлын индэр дээрээ шударга ёс, гайхамшигийн талаар шүлс үсчүүлэн лоозогноно. Гэдэс нь хоосон хоржигнох, шударга ажилчин ангийн төлөөллийг хоосон цаас тэмдэг, дарагдаж үхэм их алдар хүндээр шагнан алдаршуулна. Бодит байдал дээр тэр болон түүний тойрон хүрээлэгчид хувалз, шимэгч, ердийн хулгайчууд. Өнөөдрийн Оюун-Эрдэнэ тэргүүтэй Ман-н удирдлагуудын үйлдэл яг давхцаж байгаа биз дээ? Улсыг төсвөөр тонож, хамаг дансыг нь улайлгачихаад 120,000 төгрөгөөр хуурч, санд хуримтлагдсан гэх асар олон тэг бүхий тоог хий төсөөлөн үзүүлж, сурталчлан хашгирч, одоохон гайхамшигийг бүтээж харуулна хэмээн ам шүд алдах төр.

Зочин [77.239.213.19] 2024-12-25 16:55:55

Үнэн үнэн хаана төгсөх нь хамаагүй.мэргэжилдээ эзэн байх нь чухал

Зочин [59.153.115.82] 2024-12-25 14:05:04

Олон түмэн минь болсон болоогүй дээд сургууль гэж балайч хамаг залуу нас аав ээжийнхээ хэдэн төгрөгийг гарздаж баыхбн оронд мэргэжлийн боловсрол сайн эзэмшвэл заавал гадаадад очиж ажиллахгүйгээр эх орондоо сайхан амьдарч болохоор болсон шүү.

zochin [103.212.119.239] 2024-12-25 13:33:35

Бүгд цагаан захтан болно гээд мэргэжлийн боловсролоос зугтаасаны уршиг, түүнээс боловсролын систем муу биш, чадахгүй , сонирхолгүй диплом авах гэж орж ирж буй нөхдийг хэн ч, хаана ч сайн мэргэжилтэн болгож чадахгүй.

Зочин [66.181.161.131] 2024-12-25 10:57:40

Дээд боловсрол ч яахав ямар мэргэжил эзэмшээд байгаа бол солонгос сериал зурагтаар сур талчилдаг хэл нийгэм хууль эдийн засгийн хавтас олж авчаад тэнд өрсөлдөх гэж зүүдлээд статистик доош чангаагаад эх орны нэр баастаад байгаа биш үү. Англи хэлтэй гэдэг хэлэн тэрбум дотор ялгарах үзүүлэлт биш дэлхийд амьдралд шаардлагатай мэргэжил гэдэг гоё гэхээсээ илүү амьдралд ойр гэсэн үг биш үү. Амёрикт чинь бидний рёкламддаг биш шаардлагатай мэргэжил л хэрэгтэй биш үү. Манайд ч гэсэн их сургуулиудын чанараас гадна мэргэжлийн сонголт чухал биш үү. Тэр амёриктаа ядаж монголдоо хэрэг болох мэргэжил сонголлдоо.хэрэггүй хавтас сонгочоод төөрөөд байх ум даа. Дэлхий ч монгол ч мэргэжил сонголт чухал даа . хүүхдүүдийнхээ хувь заяагаа харьд төөрүүлж байгаа бол ядаж мэргэжлийг нь зөв сонгуул

Баярхүү [203.91.116.130] 2024-12-25 09:55:36

Жил бүр дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн 50-100 хүүхдүүдийг улс төлбөрийг нь төлөөд сургаад бай, Төгсөөд өндөр хөгжилтэй оронд том корпарацид ажиллаж нө хау суралцаад л ирээдүйд эх орондоо хэрэг болно. Байгалийн баялаг дуусна. Ийм сургуульд тэнцэнэ гэдэг нь маш том хөдөлмөр. Манай төр засаг сурж төгссөн хүүхдүүдээ Монголдоо ажил,зээлээ төл гэх юм. Хэдэн сая доллароор нь хулгай хийгээд цугтаахадаа бэлдэж байгаа хулгайчууд ирээдүйд Монголд туслахгүй харин дээрх сургуулиудыг төгсөгчид л эх орноо аврана. Ийм зүйлд буцааж нэхэхгүй мөнгө гаргаад явах хэрэгтэй.

Зочин [59.153.115.74] 2024-12-25 09:35:53

Энд бол янзын чадвартай юу ч хийж чадна гээд би чадна чууд гаднаас ажиллах хүч авахгүй гээд дэвээд байдаг . Бид ялначууд аа гэж

Зочин [202.9.40.92] 2024-12-25 09:48:17

ХУЖАА ОРУУЛЖ БОЛОХГҮЙ. ЭРЛИЙЗ АЛАА


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.