Засгийн газрын өр өсчээ
Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 772.0 сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин Төв банкны гадаад өр 813.2 (41.5%) сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 16.7 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.8 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
Засгийн газрын нийт өр 2024 оны эхний есөн сард 30.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 552.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх улирлаас 553.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Засгийн газрын гадаад өр 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 712.4 тэрбум төгрөгөөр өсөж, дотоод өр 437.3 тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 535.2 (72.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна
Сэтгэгдэл
Иргэн [103.212.117.101] 2024-12-18 20:36:52
Худлаа халамж шүү юм тарааж, улсын мөнгөөр өөрсдөө тансаглаж,өр нэмж тавихаа болиочээ!!!Арай дэндэж байна!!!Ард иргэдийг юугаар гийгүүлсэн гэж өр нэмээд байдаг юм бэ???
Иргэн [66.181.178.35] 2024-12-18 11:32:14
Угаасаа өрнөөсөө салж чадахгүй гэдэг нь бүгд Хулгайчидаар удирдуулж байгаад л байгаа шдээ!!!!!!сая төсөв баталахад л хараа биздээ !!!!!!! Бүгдийг шинчилтэл 126 -гаас шалгаруулж ав !!!!!!!!!өртөнгүүд өөдлөхгүйдэээээ!!!!!!!!!