Х.Нямбаатар: Нүүрсэн яндангүй автомашиныг нийслэлд явуулахгүй

Aдмин / Хууль

Хотын дарга Х.Нямбаатар яндангүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр "Би өнөөдөр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Агаарын бохирдол үүсгэж байгаа хоёр эх үүсвэрийг хэрхэн бууруулах вэ гэх Засгийн газрын тэргүүний асуусан асуултад хариулсан. Улаанбаатар хотор 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Ухаалаг камерын системд бүртгэгдэж байгаа автомашины тоо 300-400 мянгаар тоологдож байгаа.

Захын дүүргүүд ухаалаг камерын системд нэгдээгүй байгаа. Тэгэхээр энэ тоо цаашид нэмэгдэх байх. Эдгээр машины агаарт үзүүлж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл. Яндангүй автомашинуудыг эхний удаа сануулаад, дараагийн удаа журамлана. Жинхэнэ яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн жил 40 мянган яндан гадагшаа зарагдсан байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх алба 60 мянган айлд гэр байшингаа дулаал гэх зөвлөмж өгөөд байна. Энэний тайлан ирэх хавар гарна. Агаарын бохирдлыг өдөөж байгаа, гэр, байшингаа дулаалаагүй 60 мянган айл байна. Түүнчлэн 84 мянга 400 шулуун яндантай, байшинтай айлуудын зуухыг нэн яаралтай шинэчлэх нэн шаардлагатай байна. Пийшингээ шинэчилж чадаагүйн улмаас хүмүүс амь насаа алдаж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.188] 2024-12-18 21:53:12

Урд хөрш чинь хэдэн жилийн өмнөөс бодлогоор хийж байсан ажил шүү дээ.Одоо гэнэт ухаарч байх юм аль эрт хил гаалиа хаагаад ,яндан авах зарыг хаалгаж авч байгаа хүмүүсыг барих байсан юм . Одоо ч хулгайгаар хил гаргаж байгаа даа .Утаажуулах бодлого

зочин [122.201.19.99] 2024-12-18 16:40:22

Энэ нэг худлаа гарыг яах вэ Ерөнхийлөгчөө ах дүү данхар толгойтууд улс самарч дууслаа

Зочин [122.201.31.124] 2024-12-18 18:24:12

.....no

zochin [134.209.152.140] 2024-12-18 16:34:39

mash zuv, deerees n aryn haalgaar tentsuuldeg avto teevriin onshilgoony gazrudyn hayanltyg saijruul. Aimaar utaa tortog hayasan mashinuud ih bn.

сонгогч [43.228.129.25] 2024-12-18 15:08:48

Ажлын дэмждэггүй юм аа гэхэд хэл ам хийж саад үл болооч нөхдөө. Өөрсдөө ямар нэг байдлаар хууль дүрмээ дагаж, хариуцлага хүлээж журамтай амьдармаар байна шүү. Машиныхаа янданг стандартад нийцүүлэх, торгууль татвараа төлөх, орон байр сууцаа дулаалах гэх мэт өөрсдөөс хамаарах бүхийл ажлаа хийцгээчээд олон юм яримаар байна

Зочин [122.201.31.124] 2024-12-18 18:24:32

No no no

Иргэн [203.217.139.240] 2024-12-18 14:40:11

Худлаа л хуцаад байх юм. Ажил хэрэг болж байгаа нэг ч юм алга. Автобусны буудлууд дээр дүүрэн халтуурчид зогсчихсон, төлбөр, тргууль төлсөн эсэхийг шалгаж байгаа 1 ч цагдаа алга. Ажлаа хийж чадахгүй байж дахиа дахин худал бүү ХУЦ балай амьсгаа.

Зочин [139.5.216.56] 2024-12-18 14:21:57

Японоос бусад бүх машинууд нүүрсэн яндангүй байгаа даа. Хужаа, орс машинууд нүүрсэн яндантай гэж сонсоогүй юм байна.

Зочин [122.201.31.109] 2024-12-18 13:51:45

Машин унахгүй бол үхлээ юу

Зочин [66.181.176.244] 2024-12-18 13:30:28

хуцаад л солиороод л байх юм энэ нэг юм. сүүлдээ унгадаг хүнийгхотод амьдруулахгүй гэх байх даа

d [66.181.160.12] 2024-12-18 13:29:53

маниусыг дарамтлах маш амар л байгаа байх гэхдээ хулгай хийгээд байгаа хүмүүсыг нь яагаад илрүүлэхгүй байна вэ. Энгийн мөрөөрөө хүмүүс л хохироод байх юм аа.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.