Цахилгааны хөнгөлөлтийн төсөвлөлтөөс үүдэн 5 тэрбумын зөрүү өр үүсэхээр байна
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны эцэс гэхэд шөнийн тарифын хөнгөлөлтөд 35 тэрбум төгрөг зарцуулах төлөвтэй байгаа талаар мэдээлсэн.
Улсын хэмжээнд 900 мянга орчим айл өрх байгаагаас 200 мянга нь шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг. Монгол Улсын 2025 оны төсөвт цахилгааны хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн тул 5 тэрбумын зөрүү өр үүсэхээр байгаа ажээ.
Салбарын мэргэжилтэн хэлэхдээ "Шөнийн тарифыг айл өрхүүдэд ялгавартай байдлаар буюу утаагүй, сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаар дулаанаа шийдэж байгаа өрхүүдэд олгох гэх мэт шалгууртай болговол алдагдлыг бууруулж, нийгэмд бодитой дэмжлэг болно" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл