“Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлш стандартын шаардлага бүрэн хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ
“Тавантолгой түлш” ХХК шахмал түлшний арванхоёрдугаар сарын хөндлөнгийн хяналтыг “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн олон улсын итгэмжлэгдсэн лабораториор хийлгэжээ.
Лабораторийн 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны шинжилгээний дүнгээр тус компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш Хатуу түлш Техникийн шаардлага MNS 5679:2022 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, шахмал түлшний үзүүлэлтүүд нь:
- Чийглэгийн агууламж 6 хувиас ихгүй
- Үнслэгийн агууламж 27 хувиас ихгүй
- Дэгдэмхий бодисын агууламж 22 хувиас ихгүй
- Хүхэрийн агууламж 1 хувиас ихгүй
- Илчлэгийн хэмжээ 5200ккал/кг-аас багагүй
- Бат бэхийн үзүүлэлт 80 хувиас багагүй гэж заасан.
"Тавантолгой түлш" ХХК-ийн шахмал түлшний Техникийн үзүүлэлтүүд:
- Чийглэгийн агууламж 4,5 хувь
- Үнслэгийн агууламж 20,49 хувь
- Дэгдэмхий бодисын агууламж 19,90 хувь
- Хүхэрийн агууламж 0,78 хувь
- Илчлэгийн хэмжээ 6632 ккал/кг
- Бат бэхийн үзүүлэлт 90 хувь буюу MNS 5679:2022 стандартын бүх үзүүлэлтийг хангаж байна.
Тавантолгой түлш компанийн зүгээс шахмал түлшний лабораторийн шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд цаашид шинжилгээний дүнг ил тод мэдээлж байх юм.
Дээжний нэр Үзүүлэлтүүд
Дээжний нэр |
Үзүүлэлтүүд |
||||||
Чийглэг, War |
Үнслэг, Adb |
Дэгдэмхий, Vdb |
Хүхэр, Stdb |
Илчлэг, Qd |
Бат бэх |
||
|
|
% |
ккал/кг |
% |
|||
MNS 5679: 2022 стандарт |
≤6 |
≤27 |
≤22 |
≤1 |
≥5200 |
≥80 |
|
ТТТ241205-1 |
4.5 |
20.49 |
19.90 |
0.78 |
6632 |
90 |
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.179.24.98] 2024-12-17 12:47:24
Хятад болон монгол цавчаачид дундаас нь мөнгө унагаж чанаргүй бараа шахаж бна. Герман юм уу Японтой хамтарч шахмал түлш хийх хэрэгтэй. Харамч хүн 2 төлнө.
Халиун [202.131.239.149] 2024-12-17 12:44:38
Угаасаа дээжинд шаардлага хангах бүтээгдэхүүнээ л өгж таараа шдээ шаардлага хангалаа ч энэ шахмал түлш бол утааны эсрэг шийдэл бол огтоосоо биш Нийтээрээ тэмцье цэвэр агаар амьсгалмаар байна тэмцэлд оролцоход бэлэн байна
Баяраа зогсоо . [103.212.116.89] 2024-12-17 12:17:06
Монголчууд талбай дээрээ жагсаж тэмцэе ээ. Утааны эсрэг 44 их наядын нүүрсний хулгайн мөнгөө авцгаая аа . Одоо хаа сайгүй Шинэ жил баяр ёслол гээд бөөн реклам яваад байна. Бидэнд баярлах шалтгаан алгаа . Энэ олон хамтлаг дуучид Бөхчүүд гөөмөн их л наргилаа цэнгэлээ юу сайн сайхан болчоов ээ . Одоо 2024 оны 12 сард бүх телевизүүд шинэ жил , баярын хөтөлбөр гэж гаргахгүй шүү . Бүгд нэвтрүүлгээ зогсоож аваарийн дохиогоо татаарай . Мөн ч олон жил Дуучид хамтлагууд Хошин шогийнхон мөн ч их арзагнаж наргисан даа . Одоо болноо .
Huts [59.153.112.173] 2024-12-17 12:10:48
Shaagaaraa sda mini
Зочин [112.72.9.30] 2024-12-17 11:57:13
ИНГЭЖ ТЭНЭГТҮҮЛЭХЭЭ Л БОЛЬЧИХ