Мал тооллого өнөөдөр дуусна
Мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн 2024 оны жилийн эцсийн тооллого улсын хэмжээнд явагдаж байгаа. Тооллого арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд явагдаж дуусах тул малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэхүү тооллогоор,
- Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
- Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
- Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
- Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
- Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
- Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлдог.
Сэтгэгдэл