Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч энэхүү төслөө татаж авч буйгаа мэдээлээд буй юм.
Тус хуулийн төсөл гадаад ажилтнуудыг тоо хязгааргүй оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх зэргээр багагүй эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг эсэргүүцсэн гишүүдийн нэг. Тэрбээр дахин "УИХ ын гишүүн П.Сайнзориг нар олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” хуулийн төслөө хуулийн төслөө эргүүлэн татсан.
Харин одоо Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл хэвээрээ байгаа. Сайдын хуулийн төсөл П.Сайнзориг нарынхаас ч аюултай үр дагавар дагуулахаар байна.
Учир нь “Барилга эрчим хүч боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны тоо хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоож ажлын байрны төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоодог байх,
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5-д “Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хягзаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх” гэж заасныг хэрэгжүүлэх гэсэн байна.
Тэгэхээр УИХ ын хэдэн гишүүнээр өргөн бариулсан хуулиа сенсаци үүсгэж эргүүлэн татаад мөн чанартаа хэрэгжүүлэх хуулиа Л.Энх-Амгалан сайдаар өргөн бариулж ар хударгаар нь батлуулахаар зэхэж байна.
Энэ хуулийн төсөл лхагва гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ороод пүрэв гаригийн УИХ ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэвээрээ шүү. Тиймээс санаа амрах болоогүй байна. Улсаараа хууртах шахлаа, хэрсүү байцгаая" гэж байр сууриа илэрхийлэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
HURTS [103.168.34.119] 2024-12-23 17:56:01
odoo ymnii turuund hujaa gej halhavch hiij bdg asuudlaa orhison n deerdee , ene sevtiin chini ar hudragaar unuu 3.4 dehi hurshuud chini ulsiin EZ.t unen hohirol uchiruulj bndaa uungee neg sergeej harah tsag bolsoon ! bid heniig dagaj 2 hurshuu ad uzej muulaad bn ve ? eh oron gazar nutag bol otor nuudliin oron bish shuu !
Зочин [122.201.31.13] 2024-12-23 17:47:10
ШУУД ЦААЗАЛ
Иргэн [82.144.201.2] 2024-12-23 16:38:50
Энэ Энхамгалан гэдэг этгээдийг яахаараа сайдаас сайдийн суудалд шилжүүлэн томилоод бдаг юмб. Энэ хүн бол хужаагийн гар хөл , гаргаж боловсруулж бгаа бүхэн нь улсаа, ард иргэд ээ гэсэн санаа байхгүй, авилагч, худалч , ийм хүнийг албан тушаалаас нь ОГЦОРУУЛАХ хэрэгтэй. Энэ хүний гаднах төрх нь харваас ХУЖАА. Чи сайн дураараа ажлаа өг!!! Эс тэгвээс чамайг үтэр түргэн албадан зайлуулах болно!!!