Монголын Үндэсний музей, “Дуут урлан” ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгээ нээнэ
![](/files/dmyllw71edgydomfwiyu/3/2d44a221ef091158771483c301dda8db.jpg)
2025 оны хоёрдугаар сарын 11-ний Мягмар гарагт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт:
“Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх уриа ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нийгэмд, гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлсэн үү? Үүнийг мэргэжлийн маркетрууд үнэлж дүгнэн, хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аяныг танилцуулах “SOCIAL IMPACT 2025” үйл ажиллагаа Галлериа Улаанбаатарын 3 давхарт болно. Утас: 8810-1990, 9496-9498
11:40 цагт:
XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Дуут урлан” ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгээ нээнэ.
БУСАД
-Олон улсын эмэгтэйчүүд, охидын боловсролын өдөр тохиож байна.
-Монгол Улсын Филармонийн симфони оркестр Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүдээс сонгон өнөөдөр, маргааш тоглоно.
-Norphei Art Gallery-гаас Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач Ч.Болорын байгалийн зургийн шинэ, шилдэг бүтээлийн, бие даасан "Монгол" уран зургийн үзэсгэлэнг BlueMon төвийн нэг давхарт толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
-Аялал жуулчлалын 7 хоног үргэлжилж байна.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
-БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн IX наадам 2 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл