Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.”, 31.3 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.”, 31.4 дэх хэсэгт “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.179] 2025-01-19 04:03:29
Нямбаатарыгч гэсэн огцруулах хэрэгтэй. 126-аагаас хас тэнэг олон юм хэрэггүй шүү. Санлыг авч хэлэлцээд шигшээд 76гаа болтол шигш. Сайхан сайхан мэдлэг БОЛОВСОРОЛТОЙ ХҮМҮҮС АВ. Гишүүн гэхэд хайшаа юм гэмээр хүмүүс их бий шүү. Тэтнарыг гарга . 76гаа болтол шүү
Зочин [202.126.89.179] 2025-01-19 03:51:03
ЮУ Ч ХИЙХГҮЙ ТЭНЭГ ОЛОН ГИШҮҮДЭЭР ЯАХ ЮМ СОЛЬ СОЛЬ ГАРГАХЫГ НЬ ГАРГА ЧИСТНИЙ ХАД БАЙХАД БОЛЫШ ДЭЭ САЙРАН МЭДЛЭГ БОЛОВСОРОЛТОЙ ХҮМҮҮС ГИШҮҮН БОЛЖ ЧАДААГҮЙ БАЙНА. ҮҮНЭЭС ШАЛГУУР ТАВЬЖ СОНГО. ЗАРИМ НЬ БОЛ ОЙ ГУТМААР АРАЙ Л ТЭНЭГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ. СОЛИОРОЙ.
Зочин [103.168.34.187] 2025-01-17 17:44:07
801 хүний гарын үсэг авч чадахгүй бол яаж сонгуульд дэмжлэг авч сонгогдох вэ
Олгтй [202.126.89.11] 2025-01-17 09:19:53
МАш зөв Одоо тэр жагсаалтаар хачин хэрэггүй тэнцэхгүй мөнгөар гарч ирдэг нөхдийг таслан зогсоох хэрэгтнй 126 бүр огт хэрэггүй бна шүү
Zochin [66.181.189.39] 2025-01-17 07:20:28
Жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог асуудал Үндсэн хуулийг зөрчиж байна уу үгүй юү. гэдгийг л ҮХЦ-ээр хэлэлцүүлмээр байгх
Зочин [59.153.112.79] 2025-01-16 22:29:24
76 малын зохиосон хуулиуд гэж бөөн түүхий жонхуу . Хамгийн түрүүнд улс орны эрх ашиг байх ёстой
Зочин 966 [66.181.180.249] 2025-01-16 20:20:09
Яаж энэ хараал идсэн тогтолцоог өөрчлөх бол ард түмэн хүлээж хүсэж байна шудрага хулгайчгүй нийгэмд амьдрах юмсан ард түмэн нэгдвэл бид ялна
1800 deesh gariin useg tsugluulah estoi gej uzej bna [103.168.34.9] 2025-01-16 19:42:34
Harin ch baga bna.bie daan ner devshigchid mash olon shalguur tavih estoi.ugaasaa bie daagch nar garaad irsen ch yu ch hiih bolomj bhgui.suudliin bugluus boldog.Namhamgiin chuhal shuu.Ardiin Namda els el hen ch bsan gishuun bolno.mongolchuud demjine
ЗОЧИН [60.34.125.198] 2025-01-16 10:04:33
ЖАГСААЛТААР НЭГ Ч ХҮНИЙ САНАЛ АВАХГҮЙГЭЭР УИХ-ын ГИШҮҮН БОЛЖ БАЙХАД БИЕ ДААГЧ 801 ХҮНИЙ ГАРЫН ҮСЭН ЦУГЛУУЛААД, СОНГУУЛИЙН КОМПАНИТ АЖЛАА ӨЧНӨӨН МӨНГӨ ЗАРЖ ӨРСӨЛДӨЖ БУЙ НЬ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЗӨРҮҮТЭЙ НӨХЦӨЛ ТУЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН НЬ ЗӨВ. БИЕ ДААГЧ ЯМАРЧ БОЛЗОЛГҮЙ МАТЕРИАЛАА ӨГӨӨД ДЭВШИХ, КОМПАНИА ЯВУУЛАХААР ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ.