Латвийн банкны дансанд битүүмжлэгдсэн 540 мянган еврог Монгол Улсад буцаан авчрахаар ажиллаж байна

Aдмин / Эдийн засаг

Авлигатай тэмцэх газрын 2024 оны үйл ажиллагааны тайланд мэдээлснээр, Авлигын гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн тулд гадаад улс дахь авлигын гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус хөрөнгийг буцаах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид үндэслэн хэрэгжүүлж, 2020 оноос хойш нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад буцаан авчирч, улсын орлого болгожээ.

Тайлант хугацаанд Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл зургаан жил үргэлжилсэн. Гэвч үр дүн гараагүй бөгөөд аудитын шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн байна.

Тус газрын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсээс Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажиллажээ.

Үүний үр дүнд төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад шалгарч, улмаар гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулан, улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоожээ. Иймд тус компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоосон байна.

Одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан, Бүгд Найрамдах Латви Улсын нэр бүхий банкан дахь дансанд битүүмжлэгдсэн байгаа 540,307.00 (таван зуун дөчин мянга гурван зуун долоо) еврог Монгол Улсад буцаахаар ажиллаж байгаа ажээ.

2024 онд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг ханган биелүүлжээ. Онцолбол,

Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчитболон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн баталжээ.

Тус хорооны дэд даргаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион

байгуулах, хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэн хэрэгжилтийг үнэлэх, зөвлөмж өгөх, олон

нийтэд мэдээлэх чиг үүрэгтэйгээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга томилогдон ажиллаж буй.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-тай хамтран Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилт, Хөрөнгө хураах тогтолцоо, Авлигаас урьдчилан сэргийлэх сэдэвт 3 бага хурлыг зохион байгуулж, Авлигатай тэмцэх газар болон холбогдох төрийн, төрийн бус байгууллагын 105 төлөөлөгчийг хамруулсан байна.

Үндэсний аудитын газраас Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын хяналт шалгалт хийж, “Зөрчилгүй” хэмээн дүгнэжээ.

Байгууллагын хэмжээнд 2024 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас гаргасан 2946 гомдол, мэдээлэл хүлээн авснаас Мөрдөн шалгах хэлтэс 1789 буюу 61.0 хувь, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 828 буюу 28.1 хувь, Гүйцэтгэх ажлын хэлтэс 146 буюу 5.0 хувь, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 115 буюу 3.9 хувь, Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба 66 буюу 2.2 хувь, Тамгын хэлтэс 2 буюу 0.1 хувийг хянан шалгасан байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн "Авлигыг мэдээлэх механизмыг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд байгууллагын өргөдөл, гомдлын “Smart office” системд хөгжүүлэлт, интеграци хийж, аll/call програмыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.

Тус програмыг нэвтрүүлснээр 110 тусгай дугаарын утсаар өргөдөл гомдол, санал, хүсэлт, талархал хүлээн авах процессын үйл ажиллагаанд дэвшил гарч, чанаргүй дуудлагын тоо цөөрч, хийдэл болон зохиомол ачаалал буурсан эерэг үр дүн гарчээ.

Авлигатай тэмцэх газрын захиалгаар 2020 онд хүүхдийн зохиолч Н.Мандалын зохиолоор Хүүхэлдэйн театртай хамтран найруулагч М.Ариунтуяагийн найруулснаар “Хаалган хадны нууц” хүүхэлдэйн оролцоот хүүхдийн жүжгийг мэргэжлийн түвшинд тайзны бүтээл болгон туурвиж, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 1154 хүүхдэд үзүүлсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, багачуудын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар буюу жүжгээр дамжуулан тэдэнд шударга ёсны үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ болжээ.

Хяналт шалгалтын үйл ажиллагаанд албан тушаалтны үндэслэлгүй хөрөнгөжих, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх чиглэлээр гадаад улс орны сайн туршлагыг судлах, эрх бүхий төрийн байгууллагатай хамтран ажиллах, чиг үүргийн уялдааг хангахад анхаарч ажилласан байна.

Тухайлбал, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн татвар ногдуулах орлогоо үнэн зөв тайлагнаагүй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гурван мэдүүлэг гаргагчид холбогдох мэдээллийг Татварын ерөнхий газарт шилжүүлснээр шалгалтаар нийт 2 132 072 560 төгрөгийн татварын зөрчил илэрч, нийт 136 380 970 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ.

2024 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 240,9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 23,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

2024 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас учирсан 417,2 тэрбум төгрөгийн хохирлын 57.7 хувийг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэлт 29.5 хувиар, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 38.0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Хахуулийн 50.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө, хураан авчээ.

2024 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн 216 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Цаашид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн ханган биелүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлэх мега төслүүдэд авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах,

олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын арга барилыг өөрчлөн шинэчлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын үр дүнтэй арга хэрэгсэл, туршлагыг судлан нэвтрүүлэхэд анхаарч ажиллах төлөвлөжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Шүгэл үлээгч [122.201.19.99] 2025-01-08 09:56:44

Залаат, Бага тэнгэрийн ам, Зайсангийн аманд газар олгосон, зориулалтын бусаар барилга барьсан нөхдүүдийг яагаад шалгахгүй байна аа.Явган хүн явах зам байхгүй барилга бариулаад байгаа нөхдийг олж илрүүлээч.Энэ бол авлига

Зочин [122.201.19.99] 2025-01-08 09:53:33

Сү.Батболдын асуудал яагаад дарагдчихав.Улаанбаатар орон сууцны барилга барих ажлыг зогсоох.Барилгын зөвшөөрөл өгөөд бетонон ширэнгэ болгоод байгаа нөхдийг шалгаж арга хэмжээ аваач.

Няамбаатар [202.55.188.124] 2025-01-07 20:00:40

АТГ гэж худалаа хуурамж хулгайчид ийн бөгс долоогчид ажилдаг нөгөө баасан авгай энд ажилдаг үхсэн хойноо хулгайчидаас төсөв мөнгө авдаг АТГ байгаад нэмэргүй татвараас мөнгө эдэж уусан жилгүй хэдэн тэнэг лаларууд ажилдаг үхсэн хүний АТГ гэж хулгайчид ийн өмөөрсөн газар тийм сүрхий юум бол Сайханбилэгийг одоо хүртэл барж чадахгүй лаларийн газар шүү дээ

Зочин [203.91.115.47] 2025-01-08 06:04:58

Сайханбилэг хэрэг хийгээгүй гавъяа байгуулсан.Харин Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоож 49.г булахж аваад сайхан хягалтгүй идэж байдаг гэж олон хүн мэддэг юм билээ

Зочин [202.126.89.209] 2025-01-07 18:19:30

Авчираасай билээ. Улсынхаа өр ширийг дарах хэрэгтэй.

Зочин [66.181.185.236] 2025-01-07 18:14:02

huulia uurchlluuchee avilfachdiig bvh nasaar vr udantain horin bvh hurungiin huraaj avna geed nemeltbuurchult oruulaachee

Зочин [202.126.89.209] 2025-01-07 18:09:57

Зөв зөв улс орныхоо хохирол барагдуулах хэрэгтэй. Улс орон доо хохирол учруулсан нөхдүүдийг ч гэсэн бас арга авах хэрэгтэй

Зочин [103.212.117.93] 2025-01-07 16:55:57

Элбэгдоржийн хийсэн боольхой хэзээ ч дуусахгүй түүнийг олж ирж шалгаач яагаад Монголд авчирахгүй б.на Энхбаярыг яаж авч явсан тэрэн шиг гозолзуулаач цаазын ялыг сэргэ

Зочин [66.181.180.251] 2025-01-08 12:18:37

Чадахгүй ээ.

эгээ [66.181.188.70] 2025-01-07 16:49:37

швёйцарын банкин дах Отгонбаярын 20 тэрбумыг улс авах ёстой байтал авгай хүүхэд нь аваад Капитрон бхнк байгуулсан

Зочин [139.5.219.67] 2025-01-07 16:52:08

Шаа л даа

Зочин [122.201.31.22] 2025-01-07 16:08:11

Цаазаар авахгүй л бол худалаа

ХОШИН ШОГ ЦААШАА [202.70.34.115] 2025-01-07 11:20:55

америкт бгаа хауснуудын үнэ, Астанад бгаа хотхон, хорооллын үнэ, Канадад бгаа хаусны үнүүдийг яаралтай оруулж ирж хавдарын санд тушаах

Зочин [202.9.47.7] 2025-01-07 11:17:13

Швейцарийн банкинд монголын 17 тэрбум доллар байгаа. Тэр мөнгийг авчираач.

Зочин [66.181.180.113] 2025-01-07 09:47:40

Hulgaichdiig shuud zaazlad,buh horongiig n huraa

Зочин [59.153.115.67] 2025-01-07 18:52:39

Албан тушаалаа ашиглан,улс орноо гадныхантай нийлж,ухаж,баялагаа гадагш гаргасан,Хятадад хамаг газраа эзэн суулгасан нөхдийг хүртэл,цаазлаж байж,Монгол хөгжинө.

Зочин [202.126.90.238] 2025-01-07 09:49:48

За, дөнгөж сая хураагаад жалганд аваачиж цаазалчихаад ирлээ. Тайвшир

ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 09:08:09

ЭРҮҮГИЙН ХУУЛИНД АВИЛГЫН ХЭРЭГТ ХИЙСЭН ХУЛГАЙЧЦЦДЫН ХӨРӨНГӨ ХУРААХ ЯЛЫГ ЗААВАЛ ГЭЖ ТУСГАЖ ӨГ

Зочин [103.57.92.141] 2025-01-07 16:40:23

Зөв


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.