Lexus автомашин хөлөглөсөн Ким Жон Ун үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагтайгаа танилцжээ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Умард Солонгосын зарим нутагт усархаг аадар бороо орсноос үерийн гамшиг нүүрлэжээ.
Ким Жон Ун онц байдал зарлаж, гамшгийн бүсэд өөрийн биеэр очсон тухай Пёняны төв хэвлэл өчигдөр мэдээлсэн байна.
Хятадын хилийн ойролцоох Уйжү дүүргийн Синуйжү хот гамшгийн төв болсныг уг мэдээнд дурджээ.
Дотооддоо болсон таагүй үйл явдлын талаар гадаад ертөнцөд дуулгахаас зайлсхийдэг Пёняны дэглэм энэ удаа ер бусын нээлттэй байгаа нь анхаарал татаж байна.
Гамшгийн бүсээс 4,200 гаруй хүнийг агаараар нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлжээ. Ингэхдээ 10 орчим нисэх онгоц нийт 20 удаагийн нислэгээр иргэдийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээнд дурдсан байна.
Гэхдээ хүний амь нас эрсэдсэн талаар огт мэдээлээгүй юм.
Өөр бас нэг гайхмаар ховор үзэгдэл нь удирдагч Ким Жон Уны хар өнгийн Lexus автомашинтай үерийн ус туулан явж буй гэрэл зургийг төрийн төв хэвлэлд нийтэлсэн явдал байлаа.
Ким Жон Ун гурван мужийн тодорхой газар нутгийг “гамшгийн онцгой бүс” болгон зарлаж, байгалийн гамшигтай хийх тэмцлийг гардан удирдаж байгаа тухай Умард Солонгосын төв хэвлэл мэдээлжээ.
Өмнө нь иймэрхүү гамшигтай тэмцэх ажлыг бусад өндөр албан тушаалтнууд удирддаг байсан юм.
Үер усны гамшиг Умард Солонгост байнга тохиолддог бөгөөд үүний улмаас газар тариалангийн салбарт нь ихээхэн хохирол учирч, хоол хүнсний хүрэлцээ хангамж муудах эрсдэл дагуулдаг байна.
Эх сурвалж: BBC
IKON.MN
Сэтгэгдэл
зочин [103.57.95.145] 2024-08-01 17:50:52
орос юмуу? хятад юмуу? хойд солонгос автомашин унахгүй яасан юм бол оо?
Зочин [66.181.160.109] 2024-07-31 22:22:21
ха ха