Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх М.Бадарчийн улсын арслан цолыг хураах зарлиг гарчээ
Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, Архангай аймгийн харьяат М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарсан болохыг эх сурвалж мэдээлэв. Тэрбээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон билээ. Ингэснээр аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгохоор болж байна. Харин улсын аварга О.Хангай “үлэмж бадрах” чимэг нэмэх аж.
Зургаадугаар сарын 17-ны Даваа гарагт Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-д өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ товлогджээ.
Сэтгэгдэл
З [202.9.46.245] 2024-06-17 00:53:42
Мөнгөний төлөө МОНГОЛ УЛСЫН НААДАМЫГ,АРД ТҮМНИЙГ ХУУРАГЧ БӨХ БАДАРЧ
Зочин [202.131.231.226] 2024-06-16 17:50:41
Хангай аварга түрүүлэх бсан юм, харамсалтай. Энэ жил тзрүүлнээ. Тавын даваанд одон сачыг амалж гуйсан бөх нь Баянмөнхөөс өөр накөр бсан юи уу???
Зочин [66.181.177.92] 2024-06-16 16:31:12
Хэзээ ч түрүүлэхгүйгээ мэдээд л допинг тариулсан!! Чадал нь гарьд л байж хөөрхий. Мөн ч их шившиг болж байж допингоо хүлээлээ, эртхэн л үнэнээ хүлээж уучлалт гуйхгүй дээ! Толгой үнэхээр муутай юм!!
Зочин [202.126.89.133] 2024-06-16 08:34:17
Бадарч бол Улсын аварга болох бөх. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ мөнхөд орших болтугай!
зочин [202.9.46.150] 2024-06-15 22:07:05
монгол наадам нохоин наадам болж дээ эм уухаар түрүүлдэг бол амар юм биш үү монголчууд морь уяхаа больсон өдөө бөх үзэх хүнгү болваа чү
Зочин [103.212.116.88] 2024-06-14 22:54:19
ҮНЭН ЯЛЖ ХӨДӨЛМӨРӨӨ ХУЛГАЙЛУУЛСАН БӨХЧҮҮД ШУДАРГААР ЦОЛОО АВЧ БАЙНА!!