Хуучин орон сууцны нэг ам метр талбайн үнэ өмнөх жилээс 14.7 хувиар нэмэгдэж, 3.9 сая төгрөг болов

Aдмин / Нүүр

Нийслэл дэх орон сууцны үнийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцуулав.

2024 оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод хуучин орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 14.7 хувь өссөн. Харин шинэ байрны үнэ 7.3 хувиар нэмэгдэж 4.02 сая төгрөг болжээ.

Үл хөдлөх хөрөнгийн хувьд байршлаасаа хамаарч үнэ нь харилцан адилгүй. Тухайлбал Баянгол болон Хан-Уул дүүрэгт шинэ орон сууц хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуучин орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг боловч Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

зураг

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.