Г.Ууганбаатар: Хугацаат цэргийн алба хаагч дотоодын цэргийн штабын даргын шийдвэрээр ажиллаж яваад автомашинд дайруулсан

Aдмин / Нүүр

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч тавдугаар сарын 30-ны 21:40 цагийн үед нас барсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос шуурхай ажлын хэсэг гарган 05 дугаар ангид ажиллаж, нөхцөл байдлыг тодруулсан байна.

Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХЭҮК-ын ажлын хэсэг дотоодын цэргийн 05 дугаар ангид ажилласан. Тухайн ангийн захирагч болон аж ахуйн нэгж байгууллагын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр 05 дугаар ангийн тодорхой тооны цэрэг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэр дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан. Энэ явцад тус аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан ажилтан хугацаат цэргийн алба хаагчийн амь насыг автомашинаар дайрч хохироосон. Энэ гэмт хэргийг Төв аймгийн Цээл сумын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа.

Бид ангийн нөхцөл байдалтай танилцахад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Дотоодын цэргийн штабын дарга, командлагчийн зүгээс тухайн цэргийг ажиллуулах холбогдох шийдвэрийг гаргасан.

Талийгаач цэрэгтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан цэргүүдтэй уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан. Болсон үйл явдлын талаар тал талын мэдээллээр тодруулсан. Хүний амь насыг хохирсон гэмт хэрэг учраас цагдаагийн байгууллага эцэслэнэ.

Цэргийн алба хаагчийн амь нас хохирсон асуудалд ХЭҮК шуурхай ажлын хэсэг гаргаж ажилладаг. Урьд нь 05 дугаар ангид асуудал гарч байсан. Тухайн аж ахуйн нэгж байгууллага дотоодын цэргийн ангийн захирагчийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.27] 2024-06-09 19:39:10

Цэргиин ангиин туслах аж ахуй гэж худлаа ярьсан байна Цээл сумын даргын хүүхдиин тариалангын талбайн хашааны засвар хииж байсан гэсэн биздээ Мэдээж 05 ангиин нэг дарга л цэргээр хувь хүнии ажил хиилгэж байсан байна Цэрэг гэдэг дарга нарын зарц биш биздээ

Уншигч [202.126.89.225] 2024-06-09 16:49:45

Дарга нар нь дайрчихсан юм шиг авирлах юм жолооч нар угаасаа л хариуцлагагүй хайнга машинд суулаа түлхүүрдээд хаазладаг тийм л хүмүүс орчин тойрноо хардаг нь ховор

Зочин [203.23.199.179] 2024-06-08 13:38:02

Үүрэг өгсөн дарга, ажил хийлгэсэн тэр гэрээт газрын дарга, жолооч хариуцлага хүлээх хэрэгтэй. Зүгээр өнгөрөөж болохгүй ээ. Цэрэгт хүүхдээ явуулахаас айж байна

Зочин [46.211.68.135] 2024-06-07 13:28:02

Дотоодын цэрэг нь Хууль зүйн яаманд харъяалагдадаг тул сайд Энхбаярт хариуцлага тооцох хэрэгтэй. Сайд сайн дураараа ажлаасаа огцор! Сонгуульд оролцох эрхээ түтгэдзүүл !!!

Зочин [76.136.159.153] 2024-06-08 23:14:20

holoo ochij huts

ЗОЧИН [202.126.88.186] 2024-06-07 09:27:14

ӨМНӨ НЬ АМГАЛАН ГЭЭЛ ЭБИЙГИЙН ГАР ХӨЛ БАСАН ОДОО ОБГ-Т БАС Л БАЙЖ БАЙНА ЛЭЭ ХУЛГАЙЧУУДЫН ГАР ХӨЛӨӨР УДИРДУУЛАХ ЁСТОЙ ЮМ УУ ЗАЛУУЧУУДАД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ ТЭТГЭВРИЙНХЭН

ЗОЧИН [202.126.88.186] 2024-06-07 09:25:26

ТЭТГЭВРИЙН ӨВӨГЧҮҮДИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГААЧ ЭЭ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАР ДАНДАА АЛБАН ТУШААЛ ХАШЧ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ НААД ЧИНГИС ГЭЭЧ ХУЛГАЙЧАА ТӨРӨӨС ХӨӨЖ ЯВУУЛ

Зочин [139.5.216.160] 2024-06-07 09:00:58

Дотоодын цэргийн удирдлагад нэг үл бүтэх хулгайч, луйварчин, асар их шуналтай, хаа явсан газраа байнга балаг тарьж явдаг хар энергитэй генерал байдаг гэсэн.

Зочин [59.153.112.203] 2024-06-06 21:10:03

Мэдэхгүй юм даа, муусайн том дарга нарынх нь авгай нар ч даварсан гарууд байдаг ш дээ. Цэргүүдээр юм хийлгэсэн гэвэл бараг л алдахгүй дээ

Зочин [202.9.46.83] 2024-06-06 19:07:47

энэ ухна юу гээд байгаан бэ? хөлдүү орк чинь

Зочин [202.55.191.130] 2024-06-07 15:05:34

тэр нэг дарга шүү юм нь цэргийн ангийхаа туслах аж ахуй дээр ажиллаж байсан гэж хуцсан худлаа байжээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.