Армийн генерал То Ламыг Вьетнамын Ерөнхийлөгчөөр сонголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний ассамблейн /нэг танхимтай парламент/ 15 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар чуулганаар эрх баригч Вьетнамын Коммунист намын /ВКН/ Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Олон нийтийн аюулгүй байдлын сайд, армийн генерал То Ламыг шинэ Ерөнхийлөгчөөр сонголоо.
Өдгөө 66 настай То Ламыг төрийн тэргүүнээр сонгох тухай тогтоолыг хуралд оролцсон Үндэсний Ассамблейн 473 депутатаас 472 нь дэмжжээ. Үндэсний Ассамблей бол Вьетнамын Үндсэн хуульд заасны дагуу тус улсын удирдлагыг томилох, чөлөөлөх эрх бүхий дээд байгууллага юм.
То Лам 1957 оны долоодугаар сарын 10-нд Вьетнамын хойд нутгийн Хынгйен мужид төржээ. 1974 оноос улсын аюулгүй байдлын байгууллагад ажиллаж эхэлсэн байна. 1979 онд Олон нийтийн аюулгүй байдлын төв сургуулийг (одоогийн Ардын аюулгүй байдлын академи) төгсөөд Дотоод хэргийн яамны Улс төрийн аюулгүй байдлын нэгдүгээр удирдах газарт ажлын гараагаа эхэлжээ.
Тэрбээр улсын аюулгүй байдлын байгууллагуудад янз бүрийн удирдах албан тушаал хашсан байна. 2009 онд хошууч генерал цолтойгоор Олон нийтийн аюулгүй байдлын яамны нэгдүгээр аюулгүй байдлын газрын даргаар томилогджээ.
2010 оны наймдугаар сард Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайдаар томилогдож, 2016 оны дөрөвдүгээр сараас тус яамны сайдын албан тушаалыг хашсан байна. Түүнд армийн генерал цолыг 2019 оны эхээр олгосон бөгөөд тэрбээр Вьетнамын аюулгүй байдлын байгууллагуудын албан тушаалтнуудын дотроос энэхүү цэргийн дээд цолыг хүртсэн түүхэн дэх дөрөв дэх хүн болжээ.
1981 онд Вьетнамын Коммунист намд элссэн тэрбээр 11, 12, 13 дугаар чуулганы ВКН-ын Төв хорооны гишүүн, 12, 13 дугаар чуулганы ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, 14, 15 дахь удаагийн сонгуулийн Үндэсний Ассамблейн депутат юм.
То Лам мөн ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг тэргүүтэй Авлигатай тэмцэх төв удирдах хорооны орлогч дарга юм. Шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон То Лам эх орон, ард түмэн, эрх баригч Вьетнам Коммунист намд үнэнч байх тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслол тус улсын ерөнхийлөгчийг сонгох асуудлаарх Үндэсний Ассамблейн (нэг танхимтай парламент) гишүүдийн санал хураалтын дүнг зарласны дараа болов.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Положительный отзовы [146.70.111.132] 2024-05-24 06:38:18
Мы предлагаем услуги по написание и размещение положительных отзывов про Вас в интернете!!! Работаем с самыми популярными площадками: yandex.ru, google.ru, zoon.ru, yell.ru, otzyvru.com, ru.otzyv.com, 2gis.ru, hh.ru, pravda-sotrudnikov, spr.ru и многик другие. Сайт https://otzyvtop.creatium.site/ Тел. 985-882-26-76 E-mail [email protected]
endees 4 hun l garna [91.186.76.10] 2024-05-22 20:15:16
endees 4 hun l garna, jagsaaltaar darga ni tegeed 5 bolno. songuuliin daraa buun jagsaal uimeen. uchir ni man nam unemlehui yalalt hiine. uchir n' har mashin n' tsoo shineeree baigaa. undesnii evslees neghen hun garna. za tiimerhuu, vanga emee ni