“Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс” тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Aдмин / Нүүр

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь сувилагчийн дутагдалтай орон тоог нөхөх зорилгоор олон арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн жилээс эхлэн шинээр төгссөн залуу сувилагч нарт зориулсан "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай гурван сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, 27 сувилагчийг эгнээндээ нэгтгэсэн юм.

Энэ онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудтай уулзалт хийж, ЭХЭМҮТ-д ажиллах хүсэлт гаргасан 20 оюутанд батламж гардууллаа.

Ш.Алтантуяа захирал тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар "Дэлхий нийтэд сувилагч мэргэжилтэн эрэлттэй байгаа. Манай эмнэлэгт ч сувилагч дутагдалтай. Бид хүний нөөцийн хомсдолыг арилгах үүднээс олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" тэтгэлэгт хөтөлбөр юм. Хүний нөөцийг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилготой уг хөтөлбөрт 27 сувилагч, эх баригч хамрагдаж бидний эгнээнд шилжээд байна. Бид сувилагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадавхжуулах тал дээр анхаардаг” хэмээн ярьсан юм.

АШУҮИС-ийн Сувилагчийн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудтай хийдэг уламжлалт уулзалтад ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяагаас гадна дэд захирал Т.Болормаа оролцож сувилагч мэргэжил эзэмшиж буй залууст амжилт хүслээ.

ЭХЭМҮТ-д ажиллах батламжаа авсан АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутан А.Долгор “Би хамгийн анхны уртын дадлагаа Нярайн эмгэг судлалын тасагт хийсэн. Энэ үед хамт олон нь маш гоё хүлээж авсан. Тиймээс ийм том хамт олны нэг хэсэг болж ажиллах надад их ирээдүйтэй санагдсан учраас тус эмнэлэгт ажиллах сонголтоо хийсэн. Анх их эмч болно гэж боддог байсан ч Сувилахуйн сургуульдаа суралцаад төгсөх явцдаа энэ мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч, цаашид ажиллах чин хүсэл сонирхолтой болсон” гэж байв.


Сэтгэгдэл

Зочин [163.172.178.19] 2024-04-11 11:50:35

Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа тийм болох лээ р ингэж эмч нар аа дэмжих нь зүй ёсны хэрэг шүү аль болох үүнтэй адилаар эмч нар аа бүхий л бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдвэр хэрэгжүүлдэг байгаасай

Зочин [51.15.104.232] 2024-04-11 11:49:46

энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай

Зочин [77.73.69.67] 2024-04-11 11:48:36

Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа

Зочин [51.89.225.174] 2024-04-11 11:47:23

Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна

Зочин [51.89.225.174] 2024-04-11 11:45:07

Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.