Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Засгийн газрын ээлжит хуралдаан 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,
Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаврын хурдан морины уралдааныг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэх бололтой. Монголын морин спорт, уяачдын холбооноос тус хаврын морин уралдааныг сэргээх санал тавьсан.
Засгийн газраас 2004 онд тогтоол гарч, жил бүрийн сар шинийн баярын дараа хаврын морин уралдаан зохион байгуулж ирснийг 2019 онд Засгийн газар тогтоол гарган хориглосон. Учир нь, хаврын морин уралдааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэх, амь насаа алдах зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байсан билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [202.9.46.87] 2025-01-29 10:16:40
наадам морь сур нь ард түмнии эв нэгдлииг бэхжүүлэгч баур юм араб д робот тавиад тэмээгээ уралдуулж баина лээ