Шинжээчид: Биткойны ханш 2025 оны 2-11 сард оргилдоо хүрнэ

Aдмин / Гадаад мэдээ

“TradingView” платформ дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг криптовалютын шинжээч Xanrox биткойны үнийн хөдөлгөөнийг судалж, дүн шинжилгээ хийдэг. Тус шинжээч 2025 онд биткойны үнэ 125,000 ам.долларт хүрнэ хэмээн таамаглажээ. Харин 2026 онд 50,000 ам.доллар руу унана гэсэн төсөөлөлтэй байгаа аж.

Xanrox-ийн тооцоолсноор, биткойн дөрвөн жилийн мөчлөгийн давтамжийн дагуу дунджаар 77-86 хувийн уналт үзүүлдэг байна. Энэ удаа уналт нь 65 орчим хувь байх бөгөөд үүнийг зах зээлийн тогтвортой байдал, институциональ хөрөнгө оруулалтууд багасахтай холбон тайлбарлажээ.

2025 оны 2-11 сарын хооронд биткойны ханш оргилдоо хүрэх ба энэ үед үнийг 125,000 ам.доллар болж өснө гэж таамагласан байна. Xanrox-ийн таамаглалаар, 2025 оны оргил үнийн дараах уналт биткойн зах зээлийн мөчлөгийн хэв шинжийг дагах тул хөрөнгө оруулагчид урьдчилан төлөвлөж, зах зээлийн боломжийг ашиглах хэрэгтэй аж.

Эх сурвалж: BITCOIN NEWS, IDAX
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Аззаяа [66.181.161.222] 2025-01-30 19:35:43

Илүү чухал мэдээ гаргаарай амжилт

Зочин [202.9.46.105] 2025-01-30 10:18:04

Энэ бол Америкийн иргэдэд хамааралтай асуудал


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.