Макро эдийн засгийн мэдээ: 2024 оны арванхоёрдугаар сар
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гуравдугаар улирлын байдлаар 5.0 хувь байна. Худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил нэмэгдэж, татварын орлого сайн байсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Боловсруулах болон барилгын салбарын өсөлт саарч, хөдөө аж ахуйн салбарын уналт өсөлтийг хязгаарлав.
Бодит ДНБ 2024 оны эхний гурван улиралд 5.0 хувиар өсөв.
▪ Анхдагч салбар: Уул уурхайн салбар 11.4 хувиар тэлж, өсөлтийн 1.4 хувийг бүрдүүлсэн бол ХАА-н салбар 25.0 хувиар агшиж, нийт өсөлтийг -3.5 нэгж хувиар хязгаарлажээ.
▪Хоёрдогч салбар /боловсруулах, барилга, цахилгаан, усан хангамж/-ын үйлдвэрлэл 2.6 хувиар өсөж өсөлтийн 0.3 нэгж хувийг;
▪ Үйлчилгээний салбар /худалдаа, тээвэр, үйлчилгээний бусад/ 9.6 хувиар өсөж өсөлтийн 4.6 хувийг;
▪ Бүтээгдэхүүний цэвэр татвар 14.6 хувиар өсөж, өсөлтийн 2.1 хувийг тус тус бүрдүүлсэн байна.
▪ 2024 оны 3 дугаар улиралд худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт сайн байж, татварын орлого нэмэгдсэн нь өсөлтөд эерэгээр нөлөөлжээ.
▪ Уул уурхайн салбарын нийт эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өмнөх жилийн өндөр суурийн нөлөөгөөр буурч байгаа аж.
▪ Харин том малын зүй бус хорогдол оны эхнээс нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар агшжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл