Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж, шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлнэ

Aдмин / Нүүр

2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн Лхагва гарагт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08:30 цагт:

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт:

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” онол-практикийн хурал зохион байгуулна.

11:30 цагт:

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргах тухай “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

12:00 цагт:

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

14:00 цагт:

Агаарын бохирдол, утааны талаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ.

Бусад

-УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын даргын 2024 оны 83, 108, 292 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан болно.

-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.210] 2025-01-29 19:46:40

Маш зөв дэмжиж бна ялзарсан шүүх

Оончик [103.57.94.164] 2025-01-29 18:44:19

Дээд шүүхийн шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь зөв. Авилгач хулгайчдыг хамгаалдаг газар болжээ. Харин ч бүгдийг нь шалгах цаг болсон.

НИЙТЭЭР [103.57.92.252] 2025-01-29 14:33:44

ЭНЭ ТББ ХАРИН МАШ ЗӨВ МЭДЭГДЭЛ УРИАЛГА ГАРГАСАН БАЙНА. БҮГДЭЭРЭЭ ДЭМЖЭЭРЭЙ. ХУЛГАЙЧДЫГ ХААЦАЙЛАГЧ ӨӨРСДӨӨ ХУЛГАЙ ЛУЙВАР ЗАЛИЛАН, ХАМАГ МУУ МУУХАЙД ЖИВСЭН ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙНХЫГ БҮГДИЙГ ОРВОНГООР НЬ ХУСАЖ ХАЯХ ЦАГ БОЛСОН. ХУЛГАЧДЫГГАДАГШ ӨӨРСДӨӨ ХУЙВАЛДАЖ ГАРГАЧИХААД ХУДЛАА ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙГАА ДҮР ЭСГЭГЧИД НЬ ЭД НАР ШҮҮ

оюу [66.181.176.48] 2025-01-29 13:57:03

дээд шүүхийн шүүгч нар иргэдийн дав заалтсан хэрэгтэй танилцахгүй иргэдийг хохироодог.Бүгдийг нь огцруулж шударга шүүгч нарыг томилохыг дэмжиж байна.

Зочин [66.181.189.48] 2025-01-29 18:59:20

Шудрага шүүгч гэдгийг ямар шалгуураар тодруулах вэ.Ялсан намын нөлөөний нөхдүүдийг тавьж аваад бүр хэнд ч дийлдэхгүй авилгачин тавиул шүүгчидтэй болоод хэцүүдэх байлгүй. Шүүгчдийг ямар ч хяналтгүй хариуцлага хүлээдэггүй балай тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.яҮүний тулд хуульд өөрчлөлт оруулж шүүхийн үйл ажиллагааг хяналттай ил тод болгох хэрэгтэй.

Иргэн [59.153.112.11] 2025-01-29 12:08:39

Дээд шүүхийхэнийг гадаадад зорчих эрхийг хязгаарлах хэрэгтэй Ингэхгүй түрүүч нь гадагшаа гараад явчихсан байгаа шүү Тэнд маш их маф байгаа ард түмэн шүүхийн үнэн төрхийг хармаар илчилмээр үзмээр бна. Шүүхийн тухай шүгэл үлээх мль хэдийн болсон.Шударга шүүгчид толгойдогч олигарих гаруудад дарагдаж бна.Тэд шударга шүүгчдыг бас хэлмэгдүүлж бна

Иргэн [139.5.216.111] 2025-01-29 11:13:50

Улсын дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорох цаг нь аль эрт болсон. Авилгач, хулгайч нарт үйлчилдэг шүүх амь бөхтэй байна.

Зочин [66.181.189.48] 2025-01-29 19:03:55

Одоо Хүүкийн гарын шүүгчдийг томилж тэд нь хэдэн жил Хүүкийн. бүлэглэлийг хамгаалах ажил хиых үү. Тогтолцоог өөрчлөхгүй бол ямар ч нэмэргүй.

Зочин [139.5.218.170] 2025-01-29 13:53:37

Зөв зөв шүүгч нарыг өөрчлөх хэрэгтэй

Зочин [66.181.188.80] 2025-01-29 13:01:19

Зөв о орцорохыг маш их хүсч байна

Зочин [139.5.219.41] 2025-01-29 11:13:42

Дээд шүүх бол их хэмжээний луйвар хийсэн авилга авсан улс орноо тонон дээоэмдсэн эрүүгийн ноцтой гэмт хэрэгтэнүүдийг өмгөөлөн хамгаалдаг муу ёрын газар болсон маш хурдан огцруулж тэдний шалгах хэрэгтэй Бараг бүгд шоронд явна да

Зочин [66.181.182.89] 2025-01-29 10:59:09

Элбэгдоржийн авилгач бүх шүүгчдийг солих цаг ирсэн, тэр цагт Монгол улс мандан бадрана..

ЗОЧИН [202.9.40.4] 2025-01-29 10:21:55

ИХ ТОМРООД БАЙВАЛ УЛАМ НОЦТОЙ НОЦТОЙ БАРИМТЫГ НЬ ГАРГАЖ ИРНЭ ДЭЭ. ЭНЭ ШҮҮГЧИД ГЭГДЭГЧИД БУЗРУУД ШҮҮ ГЭЖ ЯАГААД АРД ОЛНООРОО ЖИГШИН ЗЭВҮҮЦЭЖ БАЙГААГИЙН УЧИР ТАЙЛАГДАНА

зочин [202.9.40.4] 2025-01-29 10:20:24

УЛСЫН ДЭЭД ШҮҮГЧИД ГЭГДЭГЧДИЙН ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА, АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ, ЁС ЗҮЙ ТАЛААР СУДАЛГАА ХИЙХЭД ХАЧИН МУУХАЙ ЮМ МАШ ИХ ГАРЧ ИРЖ НИЙГМИЙГ ҮНЭНХҮҮ ЦОЧИРДУУЛНА

ЗОЧИН [60.34.125.198] 2025-01-29 10:05:01

УДШ-ийн БҮХ ШҮҮГЧДИЙГ ОГЦРУУЛНА ГЭНЭ ҮҮ. ТЭД ЯАЧИХСАН ЮМ БОЛОО. УДШ, ШҮҮХ Л БОЛОХГҮЙ БНА ГЭЖ УЛИГЛАДАГ ЕС ОЮУНЭРДЭНИЙН ЗАХИАЛГААР ЮМУУ. ХЭН НЭГНИЙ ШААРДЛАГААР ТЭД ОГЦОРДОГ ХУУЛЬТАЙ БИЛҮҮ. ТЭД ХАРИН Ч ГОЛЧТОЙ ГАЙГҮЙ АЖИЛЛАЖ БУЙ ЮМ БИШҮҮ.

Зочин [66.181.188.228] 2025-01-29 14:50:07

Оюунэрдэнийн захиалгаар ч биш хэн нэгний шаардлагаар ч биш бүх ард түмний шаардлага санаачлагаар огцруулах боломж байгаа.

Настан [202.126.89.181] 2025-01-29 12:39:12

Шүүхд ажиллаж байна уу дүү.Эсвэл шүүхээр хулгай,луйвар,авилгалаа аргалсан хүн байна уу.

Зочин [202.9.40.224] 2025-01-29 09:21:14

Хүрэлсүх Оюун эрдэнэ хоерын зодоон


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.