Автобусны буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан жолоочийг 25000 төгрөгөөр торгожээ

Aдмин / Эдийн засаг

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Автобусны жолооч буудал дээрээ буу" гэж хэл амаар доромжилсон гэх гомдлын дагуу камерын бичлэгийг шалгаснаар тухайн иргэн замын эргэлт дээр зогсохыг шаардсан бол жолооч зүй бус харьцсаныг тогтоожээ.

Тухайн жолоочийг зан харилцаан дээрээ анхаарч ажиллахыг үүрэг болгож, сануулга өгсөн байна. Харин автобусны жолооч буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан гэх гомдол батлагдаж, жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэдийн санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Иймээс 700444040 дугаарын утсанд үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газраас уриаллаа.


Сэтгэгдэл

зочин [103.57.94.150] 2025-01-31 11:14:34

22-цагаас хойш 120 буудлаас суугаад МУИС- буух гээд хэдэн хэдэн удаа автобусанд суусан. Аль чиглэл байсан хамаагүй багшийн дээд оронгуутаа цаашаа явахгүй шүү эцсийн буудал гээд хөөгөөд буулгачих юм, уул нь цаг нь болоогүй, МУИС-Цэцэг төв гээд чиглэл нь байгаад байдаг. Тэгээд хамгийн захын эгнээнд автобусаа шахаж тавиал утсаараа оролдоод суучих юм. Энэ ингэх ёстой юм уу, Өвлийн хүйтэнд алхах л болж байгаа юм байлгүй. Бас зарим автобусны жолооч урдаа том пад тавьчихсан кино ч юм уу юу юм үзээд явж байх юм, энэ олон хүний амь нас эрүүл мэнд хариуцаж байж арай л хэнэгггүй юу. Шалгадаг газар байвал шалгаад өгөөрэй.

Иргэн [66.181.166.213] 2025-01-29 10:41:19

Автобусны ариун цэвэр бол одоо нойл болж байна даа. Зарим нэг нь нэвширчихсэн алчуураар арчсан болдог юм шигээ.Одоо бол үнэр, танар бол аймаар байлаа шүү.

Зочин [202.9.40.64] 2025-01-29 08:29:09

Хүн зөөх гэж ажилд орсноо мэдэдгүй хувийн унаанд нь гуйж суух гээд байгаа юм шиг тэнэг новшнуудыг халах хэрэгтэй.

Зочин [202.9.46.80] 2025-01-28 22:53:58

57 хүнээ аваргүй яваад өгсөн.

Иргэн [66.181.183.173] 2025-01-28 20:59:02

Жолооч нарт хариуцагатай явах шаардлага тавих хэрэгтэй бна!!!!! Зогсоогүй утасаар ярих юм аа.!!!! бас түгжирээ ч бас - арай л байна аа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.