Р.Баясгалан: “Хүннү Монгол эрдэнийн шатар” бүтээлээ урлахад амьдралынхаа 20 жилийг зарцуулсан
Монголын уран дарханы түүхэн томоохон бүтээл болох “Хүннү Монгол Эрдэнийн шатар” нь урлаач Р.Баясгалангийн 20 жилийн хөдөлмөр, билэг оюуныг шингээсэн хосгүй бүтээл юм. Монголын эртний соёл, Хүн гүрний үеийн дүрст тэмдэгтүүд, шүтээнүүдийг уран дарханы нарийн хийцийг орчин цагийн технологитой хослуулан туурвисан байна.
Тэрбээр энэхүү бүтээлээ Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд өчигдөр (2025.01.27) дэлгэв. Энэ нь Монгол Хүн Гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах томоохон бүтээл болсноороо онцлогтой.
Нээлтэд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваасүрэн болон бусад төлөөлөл оролцсон юм.
Уг шатрыг ирэх гуравдугаар сард БНХАУ-д Хонконгийн дуудлага худалдаанд оролцуулах бөгөөд бүтээлийг эх орноосоо гаргахын өмнө Монгол ахан дүүсдээ зориулан сарын хугацаатай ийнхүү дэлгэж, үзэгчдэд хүргэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын түүх судлалыг эрчимжүүлэх”, Монгол үндэсний уг гарал төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, Монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх” хэмээн зарлиг гаргасан.
“Шидирэв” урлагийн захирал, урлаач Р.Баясгалан нээлтийн үеэр “Энэхүү бүтээлээ 2003 онд эхлүүлж байлаа. Тухайн үед судалгаа шинжилгээний бүтээл ховор байсан. Гэтэл өнөө цагт Хүннү гүрний нийслэл Луутын туурийг малтлагаар ил болголоо. Үүний зэрэгцээ Монгол шатрын туульс уншигдаад эхэллээ. Монгол дарханы ур хийц шингэсэн Хүннү эрдэнийн шатар өнөөдөр хүн зоны өмнө дэлгэгдлээ.
Би энэхүү бүтээлээ урлахын тулд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан байна. Эл бүтээлээрээ хүн төрөлхтний оюуны цангааг тайлагч шатар нь монгол орноос гаралтай гэдгийг батлах зорилгыг агуулсанирэв” Ерөнхийлөгчийн зарлиг бидэнд дэлхийд гарах, олон олон боломжийг нээж байна. Уран бүтээлчийн хувиар энэ баярт үйл явцыг өөрийн бүтээлээрээ дамжуулан шатар Монголоос гаралтайг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх зорилготой” хэмээн онцлов.
ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, эртний шатар судлаач А.Батзориг “Олон улсад шатрыг 1500 жилийн түүхтэй гэж үздэг ч шатар нь бидний өвөг дээдэс Хүннү нараас үүсэлтэй болох нь хэд хэдэн баримтаар тогтоогдоод буй. Тэгэхээр шатрын үүслийг түүнээс ч өмнөх цаг хугацаанд авч үзэх болоод байгаа юм. "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-т эртний судруудад бичигдсэн агуулгууд тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа нь гайхалтай сонин үзэгдэл болж байна” гэлээ.
Ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Монгол Улсын Гавьяат тамирчин, ууган их мастер Б.Хатанбаатар нар хүндэтгэлийн нүүдэл хийв.
Сонирхуулахад, “Хүннү Монгол Эрдэнэ”-ийн шатрыг олон улсын шатар судлаачид, цуглуулагчид, экспертүүд “Gem Chess Royale” шатрыг даван гарах боломжтой бүтээл гэж үзэж буй ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.154] 2025-02-01 11:18:53
Yamar ih hodolmor vee amjilt husoye. Mongoldoo baisan bol ashtai yu
Иргэн [103.57.92.209] 2025-02-01 01:01:55
Энэ их хөдөлмөрийг үнэлэх төр засаггүй юм чинь гадаадад зарж ар гэрийнхэн амьдрал ахуйгаа бодсон нь зөвөө ямар Монголдоо үлдээлээ гээд хэн ч үнэлэхгүй , аягүй бол улс төрчид хулгайлчихаж магадгүй шүү бушуухан гарга!!!
Зочин [202.9.46.90] 2025-01-31 22:54:54
Тиим л хамаг амьдралаа үориулсан түүхэн бүтээл юм бл эх орондоо үлдээгээчээ..эргүү минь..
Зочин [66.181.191.185] 2025-02-02 17:27:32
Үхсэний чинь эх орон таван цаас болго
Зочин [171.125.25.158] 2025-01-28 15:28:09
ХонгКонгийн дуудлага худалдаанд сайн үнэд хүрээсэй Хариулт бичих
Зочин [171.125.25.158] 2025-01-28 15:27:49
ХонгКонгийн дуудлага худалдааны сайн үнэд хүрээсэй