Атрын IV аяныг эхлүүлнэ

Aдмин / Орон нутаг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Хуралдаанаар хаврын морины уралдаан, үндэсний баяр наадмын амралт, газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах зэрэг 35 асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, “Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Ирэх зургаадугаар сарын 1 хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна. Ойролцоогоор 150 мянган үхрийг махны, 50 мянган үхрийг сүүний чиглэлээр ашиг шимт үхрийг импортлох, үр хөврөл шилжүүлэн суулгах замаар сайжруулахаар зорьж ажиллана.

Мөн Засгийн газраас Атрын дөрөвдүгээр аяныг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Аяныг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан. Бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарьмалыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжихээр боллоо. Атрын дөрөвдүгээр аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэнэ” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.