Х.Нямбаатар: Трамвайн дундаж хурд 30 км.цаг, дээд хурд 60 км.цаг байна

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төсөл хэрэгжүүлж буй. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа аж. Тодруулбал,

Хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл зуслангийн бүсийг хотын төвтэй холбоно.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар трамвайны нэг, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард гарна. Хоёрдугаар шугамын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хийж байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Энэ хуультай холбоотойгоор Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон.

Хуулийн хүрээнд нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрын маргааныг таслан зохицуулж байна” гэв.

Трамвай эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг бүрдүүлсэн нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой ажээ. Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг байна.

Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ, замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолсон байна.

Түүнчлэн трамвайн эхний шугам Энхтайваны гүүрээр дамжих учраас гүүрийг хүчитгэх, явган замыг өргөтгөн, сайжруулах ажлууд хийгдэх аж. Гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлэх юм байна. Олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд Улаанбаатар хотод үл огтлолцох олон түвшний авто замуудыг түлхүү барих ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.240] 2025-01-30 13:52:42

Согтуу юм бишүү. Өдөр болгон л нэг юм яриад

Сүүрлийн төлөвлөгөө биш үү? [66.181.160.105] 2025-01-30 12:02:49

Одоо тэгээд трамвай явуулна гээд Энх тайвны гүүрээ, хойшоо Долоон буудал хүртэлх замын гол хэсгийг сэндийлж нураах болж байна ш дээ. Төрийн ордны эргэн тойрны замуудыг ч эвдэж трамвайны зам барина. Болж байгаа юм уу? Сяахан л тэр Долоон буудал хүрэх замыг засч, шинэ бордюр суулгаж, янзалсан биздээ? Үүнийгээ нураах юм уу?

Иргэн [139.5.217.234] 2025-01-30 11:15:45

БҮТЭЭЖ БАРИАГҮЙ ХЭВТЭЖ ТРАМВАЙН ХУРД МЕТРОНЫ ҮНЭ ЯРИАД АРД ОЛНЫГ ДОРОМЖЛООД ДОЁОЛООД БАЙДАГ ЯАСАН ЦАЙРСАН ХУДАЛЧ ЛҮД ВЭ ЭНЭ ЭТГЭЭД

Зочин [202.126.89.128] 2025-01-30 09:22:17

Нямбаатар аа чи үнэхээр бүтэхгүй ээ. 1.3 сая хүнтэй хот чинь томд орохгүй шүү. УБ хотод бгаа машины тоо ч их д орохгүй. Түгжрэлийг шийдэхэд чиний арга барил үнэхээр болохгүй бна. Захууд,их дээд сургуулиудыг нүүлгэх, давхар зам тавих г.м арга зөндөө бна. Хөх хот манайхаас арай том хот. Тэнд очиж үзээгүй бол очоод нэг харчаач хэдэн мануухайгаа дагуулаад. Тэнд давхар зам утгаараа бгаа...

Зочин [202.131.234.123] 2025-01-30 08:52:05

dald or. ene uhvel taarna

Иргэн [103.57.92.204] 2025-01-30 08:05:09

Хотод машин багтахгүй байхад 1940 оны ТРАМВАЙ барина гэж хаана тэр том талбай байгаа юм бэ!!! Орост байдаг хүйтэн тэр трамвайд хэн ч суухгүй төмөр замаар явдаг зүйлийг Х.Нямбаатар БАРИНА гэж яриад байгаа юм бэ. Энэ бол бүтэхгүй асуудал. Одоо Трамвай хэрэглэдэг улс орон байхгүй болсон юм.

Нянгийн эсрэг үнэр шүүлтүүр [103.57.92.195] 2025-01-29 21:13:01

Төрөөс хулгай хийж тэрбум болсон хулгайч авилгачдыг яллаж шийтгэх ажилаа хийлдээ Нямбаатар аа ... Техникийн явах хурдыг инженер механик нь шийддэг байх чиний үгээр болохгүй..

Зочин [103.140.10.201] 2025-01-29 20:45:15

Ногоон атус, боржуурын хулгайгаа дарахын тулд ааг амьсгаагүй бурж байна.

И [103.168.34.213] 2025-01-29 17:58:26

Дуу чимээ ихтэй, цас, шороо чихээд цэвэрлэхэд төвөгтэй, үзэмжгүй, хоцрогдсон, дотор нь явахад хатуу, бүтэхгүй 19р зууны унаадаа. Хөдөөний Нян нэг иймэрхүү унаа л сонгонодоо...

Зочин [202.70.44.46] 2025-01-29 14:37:48

Аль дундад зууны үеийн тээврийн хэрэгслийг 21 зууны монголын нийслэлд барих гэж. Улс орнууд наадахаас чинь салах гэж ядаж байхад

Зочин [59.153.115.40] 2025-01-29 13:53:06

Nyambaataraa Odoo bolnoo. Nuguu duujin teever yaasan be ?

Зочин [202.126.90.109] 2025-01-29 13:42:28

tugrelee shiidej chagadgui baij bas tramвaй yariad neg asuudlaa shiidej chadahgui baij yaj corruption hogjuuleh be gej baigaa humuus um baina daa

Зочин [203.23.49.170] 2025-01-29 12:58:00

Хурд хэтэрхий удаан байна

Иргэн [203.217.139.240] 2025-01-29 12:57:39

Өдөр бүр Нянгарын үлгэрийг сонссоор залхаж байна уу? ард түмээн???

Зочин [66.181.176.61] 2025-01-29 12:49:54

Трамвайн зам тавих гудамжны зай талбай хаана бна


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.