П.Батчулуун эмч биеийн байдлын улмаас УГТЭ-д хүргэгджээ
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болж түүнд 2.6 жилийн хорих ял оноосон юм.
П.Батчулуун биеийн байдлын улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цахим хуудсандаа мэдээллээ. Тэрээр "Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэй очиж уузлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ.
Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардалагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно оо. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлэгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана" гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.49] 2025-01-28 14:19:42
Амьд хүний алтан амь аварсан хүнийг,тангараг өргөсөн эмчийг ингэж яллах нь хувь хүний хувьд маш буруу гэж харж байна.Нэгэнт хорвоогийн мөнх бусыг үзсэн хүний эд эрхтэн холбогдох хүмүүсээс зөвшөөрөлгүй авсан нь буруу байж болохч үүргээ гүйцэтгэсэн,хүний алтан амь аварсан эмчийг ингэж ял оногдуулсан нь зөвтгөх үндэслэлгүй,хүнлэг энэрэнгүй шийдвэр биш гэж үзэж байна,гэтэл улс,эх орноо худалдсан, хууль бусаар хөрөнгөжсөн хэдэн их наядаар нь луйвардсан,баяжсан нөхдөө яллаж чаддаггүй гэхээрмаш их гайхал төрүүлэх юм.
Зочин [202.9.40.60] 2025-01-28 07:18:14
Эгэл жирийн ардуудад хууль нь их сайн хурдан шуурхай үйлчлэнэ шдээ. Хулгайч,луйварчид нь бол шүүх хурлаа худлаа үнэн ярьж хойшлуулаад л ямар нэгэн арга залхай хэрэглээд л яваад байдаг л ийм арга их сайн хэрэгждэг болчихсон юм бишүү.
Zochin [174.90.223.86] 2025-01-28 04:11:45
Harin ch nas barsan hun burhni orond ochood ed erhten ni busdad amidral beleglej bgaad talarhah bolno
Зочин [120.18.151.207] 2025-01-27 23:42:38
Ih hahuuli avaad yal avsiin bishuu
Зочин [139.5.217.164] 2025-01-27 20:34:03
өгөр авилгач хулгайчуудаа хориочээ .хичнээн хүний амь нас аварсан ачтай хүн битгий хориорой гахай нохойнуудаа !!
Зочин [103.57.93.62] 2025-01-27 19:56:37
Хориод яахав дээ. Хшний аиь насны төлөө л явдаг хүмүүс хөөрхий минь! Өөрөө ч бие муутай юм байна!
Зочин [122.201.31.236] 2025-01-27 15:57:24
Эд эрхтнийг нь битгий зарчаарай