Мах бэлтгэл хангалтгүйн улмаас махны үнэ өссөнд хэн хариуцлага хүлээх вэ, Х.Нямбаатар даргаа

Aдмин / Эдийн засаг

Жилийн жилд “махсаг” нийслэлчүүд махны хомсдолд орж, уур уцаараа бардаг байдал нь хэвшил болчихож. Зах зээлийн зарчмаараа эрэлт, нийлүүлэлт байнга хангагдах ёстой ч эрэлт нь бий болсон ч нийлүүлэлт нь зогссон тул хомсдол үүсэх хэмжээнд хүрээд байна. Товчхондоо, нийслэлийн иргэдийн хүнсэнд шаардлагатай нөөцийн махыг бэлтгэх үүрэг бүхий Нийслэлийн Хүнс, хөдөө ахуйн газрынхан ажлаа хийсэнгүй.

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тонн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөсөн. Харамсалтай нь Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан махны нөөцөө дөнгөж 50 хувьтай бүрдүүлээд байгаа гэх мэдээлэл байгаа юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер байсан Ц.Төрхүү нөөцийн махны нийлүүлэлтийг хариуцаж байсан ч ажлаа өгөөд төрхөмдөө буцсан бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг ч мөн ажлаа өгснөөр хариуцах эзэнгүй “жогорсон” гэх. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа Х.Эрдэнэбилэг нийслэлчүүдийн нөөцийн махны хэрэгцээг хангах, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд “балчирдан” үнэндээ “гасалж” яваа гэх юм.

Нийслэлийн харьяа газруудын дарга нарын хайхрамжгүй, сэтгэлгүй үйлдлийн золиос нь нийслэлчүүд үнэтэй мах хэрэглэх болон бууж ирээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үхрийн мах 19, хонины мах 17 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Тиймээс махны дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах Засгийн газар махны экспортыг тодорхой түвшинд барих, хязгаарлах шийдвэрийг зургаадугаар сарын 1 хүртэл гаргасан. Монополийн газар нь үнэ хөөрөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүддээ арга хэмжээ авахгүй бол бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсөх магадлал өндөр. Тиймээс хариуцсан ажилдаа эзэн болж чадалгүй нийслэлийн иргэдийн бухимдуулж байгаа дарга нартаа Х.Нямбаатар ямар хариуцлага тооцох вэ. Угаасаа бүтэж байгаа зүйл ховорхон Улаанбаатарт нэрмээс болж махны үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багасч иргэдийн дургүйцлийг хүргэх зорилготой ажиллана гэж баймааргүйсэн.

С.БАЯР


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.75] 2025-02-02 08:07:16

Махны үнэ тодорхой хэмжээгээр өсөж буурах мөчлөгөө дагана даа. Махаа нэг үнээр идвэл өөрсдөө аваад хадгалж болно. Заавал жилийн турш ижил үнээр зарах албагүй

Зочин [203.23.49.49] 2025-02-02 00:09:53

Лангуун дээр зармаар тарган махнууд байна

И [66.181.161.141] 2025-02-01 15:58:59

Амнө жилийн зун нь баахан компанид хэдэн арван тэрбумын хүүгүй зээл өгч мах бэлдүүлээд хавар нь зардаг байсан. Мөнгий нь аваад ББСБ-д тавиад төлчихсөн үү ?

Иргэн [59.153.112.124] 2025-01-31 14:46:31

Нямбатарт ядарсн иргэдийн халаас ухаж машины татвар хураамж нэмэхээс өөр чадах мэдэх ажил байхгүй юм байна, 2028 сонгуулаар хэдэн зуун мянгаар халаасаа хоослуулсөн иргэд бид чамайг улс төрөөс бүрмөсөн зайлуулаад өгнөө

Зочин [202.55.188.121] 2025-01-31 08:50:27

Бүгд

Зочин [202.55.188.86] 2025-01-31 05:28:23

Нямбаатар өөрөө огцор зайл

иргэн [122.201.31.202] 2025-01-31 00:37:47

хаанаас ийм чадваргүй дарга боловсон хүчин олоод тавиад байдаг байнаа. яаг өөрсөдтэйгээ адилхан нөхөдүүд олооод тавчих юмаа гүй мөн их чадвараа.

Зочин [202.126.91.55] 2025-01-30 22:44:34

Хариуцсан яамтай арми цалин аваад ажиллахгүй байгаа юм уу

Зочин [66.181.176.61] 2025-01-30 20:35:52

Сая саяар Үзбекстанид хонь малчидаас авч нийлүүлж экспортлож байгаагаас махны үнэ өсөх 100^ үндэслэлтэй

иргэн [66.181.188.196] 2025-01-30 19:43:35

Энэ хүмүүс нь яагаад солигдож өөрчлөгдөөд байдын болоо. Ийм байхад яаж төрийн ажил явах вэ ?

S [103.212.119.180] 2025-01-30 18:44:57

Энэ хавар махны үнэ дээд цэгтээ хүрнэ өнгөрсөн өвөл мал их хорогдож энэ өвөл махны олдоц маш муу бгаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.