Сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна

ЕБС-ийн 1-2 ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд, 11-р сарын 6 буюу ирэх даваа гарагаас эхлэн нэг долоо хоног амарна.
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар амрах БШУ-ы сайдын тушаал гарсан.
- I улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
- II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
- III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
- IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэнэ.
Сэтгэгдэл