О.Есүгэн дэлхийн хошой аваргыг ялж, “парис 2024“ ОЛИМПЫН ЭРХЭЭ авлаа

Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д манай тулаанч О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайтай шөвгийн наймын тулаанаа хийлээ.
Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд манай боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор яллаа. Шүүгчдийн 4 нь манай боксчинг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн юм.
Манай тамирчин "Ханжоу 2022" Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" Олимпод оролцох эрхээ баталгаажууллаа.
Сэтгэгдэл