БШУЯ: 22 их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг энэ сард цуцална

Aдмин / Боловсрол

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас мэдээлэхдээ “Их сургууль болгон үр дүнд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тэгэхээр тухайн ажлын байранд мэргэжил эзэмшээд очиход ямар мэдлэг, чадвартай хүн бэлтгэх вэ гэдэг загвараа эргэн харах шаардлагатай болж байна. Энэ ажлаас хөтөлбөрийн шинэчлэл эхлэх ёстой. Хоёрт, хөтөлбөрийг боловсруулахаас гадна хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинжилгээ хийх хэрэгтэй. Сургалтын танхимын болон танхимын бус цахим сургалт хосолсон хэлбэрийг зохион байгуулж, технологи, арга зүйд шинэчлэл хийх нь чухал.

Цахим сургалтыг хэрэгжүүлж байгаа үед оюутны суралцах үйл ажиллагаа тэрнээс хамаарч сургалтын төлбөр, багшийн цагийг зохицуулах боломжтой. Ер нь дээд сургуулийн статусыг 2025 оны зургадугаар сарын 15-наас хойш хэрэглэхгүй.

Өнөөдрийн байдлаар 30 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээрийн эрэмбэ чансааг тогтоож, чанарын хяналтыг хийж байгаа. Энэ тоо хэд болж буурахыг мэдэхгүй. Яамнаас эдгээр сургуулиудад их сургуулийн ангиллын шатлалаар шалгаж, техникийн зохицуулалтыг Засгийн газар батална. Тэгээд их сургууль болж чадах нь их сургууль болж, чадахгүй нь МСҮТ болно. Их сургууль гэсэн статустай мөртлөө ангилалаа шинэчлэн тогтоох шаардлагатай сургуулийг чанарын хяналтын үйл ажиллагааны явцад гарч ирэх байх.

Монгол Улсад хоёр жилийн өмнө 100 орчим их сургуультай байсан. Өнөөдөр энэ тоо 65 болсон. Цаашид 30 их сургуультай байх бодлогыг барьж ажиллана.

Их дээд сургуулийн эрэмбэ чансааг есдүгээр сардаа багтан нээлттэй ил тод зарлана. Тодорхой шалгуур хангаагүй их дээд сургуулиудыг салбарын хяналтаа тавьж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Өнгөрсөн жил их дээд сургуулиудад шалгалт хийж, зөрчил илэрсэн 22 их дээд сургуулиуд байгаа. Тэр сургуулиудын шалгалтыг өнгөрсөн хавар багц хууль баталж байгаатай холбоотойгоор намар хүртэл хойшлуулсан. Одоо 22 их дээд сургуульд есдүгээр сарын 15-наас салбарын яамнаас хяналт тавьж, үйл ажиллагааг нь зогсооно. Албан шаардлагыг хангаж чадаагүй бол сургалтын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцална. Харин тухайн хуулийн этгээд сургалтын төв болох юм уу, өөр компани болох уу гэдэг нь байгууллагын эрхийн асуудал” гэсэн юм.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.242] 2023-09-04 15:52:51

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨМНӨ ЭНЭ АСУУДЛАА ЦЭГЦЭЛСЭН БОЛ ОЛОН ААВ ЭЭЖ ШАТАХГҮЙ БАЙЛАА НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ ГЭГЧ БОЛЛОО ДОО ДҮҮГЭЭ Ч ТАНИХГҮЙ МУНГИНУУ НӨХРИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙНА ДОО НОХОЙ ДОЛОО

Зочин [192.82.64.214] 2023-09-04 11:14:04

Их дээд сургуулиа чанартай цөөхөн болгох нь зүйтэй. Гэхдээ хаагдах сургуулийн нэрсийг элсэлт авахаас өмнө хавар элсэлтийн ерөнхий шалгалтын үед зарлавал элсэгчид зөв сонголт хийнэ.

...... [202.9.46.201] 2023-09-02 20:31:43

.......

Зочид [202.126.90.26] 2023-09-02 17:14:40

Соц.нийгмийн үед 9 дээд сургууль үйл ажиллагаагаа чанартай явуулж сайн боловсон хүчин бэлддэг байсан. Гэтэл одоо олон чанаргүй сургуулиудыг бүгдийг нь хаагаачээ. Энэ нь ард түмнийг зовоож дээд сургуульд хүүхдээ өгөх гэж ямар их төлбөр төлж чанаргүй сургаж байна. Багш нар нь мэргэжлийн хичээлээ олигтой зааж чадахгүй дандаа кредит цаг гэдгээр хүүхдүүд мөнгийг маш ихээр хурааж авч байна. Сургуулиудыг сайдаа хаагаачээ. Чанартай хэдхэн сургууль байлгаачээ!!!

Зочин [59.153.112.117] 2023-09-02 16:48:51

Элсэлтээ авхаас өмнө шийдэж бгаач элэгийн сайдаа

Зочин [202.126.90.150] 2023-09-02 14:08:30

Анхнаас нь байгуулсан нь ЗАВХРАЛ

Монгол [202.55.188.123] 2023-09-02 09:18:33

Элсэлтээ авахаас өмнө цуцалж болдоггүй юм байх да. Бас л албаар шахуу хэдэн хүүхэд хохироодог байхдаа.

Зочин [202.126.88.156] 2023-09-02 05:43:25

Чанаргүй чадваргүй ажилтан дүүрч, дифлом барисан ажилгүйчүүд мөнгө зүүдлээд унтаж байгаа , Млнголын боловсрролын хямрал үүнээс эхтэй

Зочин [107.77.201.18] 2023-09-01 23:32:46

Энэ ч харин зөв шүү. Соц. үед 9 дээд сургууль чанартай боловсон хүчин бэлтгэдэг, босго их өндөр байсан. Өнөөдөр бол сараанаг болж, дээд мэргэжлийн гэх цэвэрлэгч, худалдагч, ажилгүйчүүд бэлддэг мөнгөний төлөө л газрууд олонхи нь болсоон.

Зочин [59.153.114.10] 2023-09-02 08:31:21

Энэ олон чанаргүй сургуулийг бүгдийг нь хаагаач ээ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.