198 бог мал үерт урсжээ

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү багийн Гурван түрүү гэдэг газар наймдугаар сарын 5-ны 17:00-18:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас бог мал үерт урсаж хорогджээ. Тодруулбал тус сумын харьяат малчин Э-ын 198 бог мал үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Баянцагаан сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 7-ны 23:00 цагт ирүүлсэн байна.

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд болзошгүй аюулаас сэрэмжилнэ үү.

Сэтгэгдэл

Зочин [192.82.89.253] 2023-08-08 18:02:50

Мал хариулсан эзэнтэй байсан бол үерт урсах уу? Сэргийлж чадах шүү дээ

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.