Хавчигийн хавцалд үер буусны улмаас уулын чулуу бууж, автомашин урсаж зам хаагджээ

Aдмин / Орон нутаг

Ховд аймагт наймдугаар сарын 02-нд уулархаг нутгаар богино хугацаанд хүчтэй аадар бороо орсны улмаас улсын чанартай авто замын А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын зорчих хэсэгт буюу Шургын гүүр орчимд 4 газарт ус зам давсан байна.

Мөн Улсын чанартай авто замын А14 дугаартай Булган улсын хил чиглэл, Хавчигийн хавцалд 4 газарт үер буусны улмаас уулын чулуу бууж, автомашин урсаж зам хаагджээ.

Тус чиглэлд шуурхай ажиллаж үерт орсон зорчигч нарт анхны тусламж үзүүлэн холбогдох байгууллагад шилжүүлээд байна.

Сумын удирдлага, онцгой байдлын тасагтай хамтран Ерөнхий инженер болон техник, шуурхай ажлын хэсэг гаргаад байгаа аж.

Эх сурвалж: “Ховд АЗЗА” ТӨХК

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.