Б.ЗАНДАНБАТ БИШКЕКТ БОЛСОН ЧӨЛӨӨТ БӨХИЙН "U17" НАСНЫ ААШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Киргизстаны нийслэл Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн "U17" насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Таван хан ноён" клубын тамирчин Б.Занданбат хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Иракын Абдулазез Аль Хайдериг 6:0-ээр, шөвгийн наймд Японы Котэцү Кюүдэнийг 11:1-ээр ялсан ч хагас шигшээд Ираны Саид Голамхассан Пирдаянд 4:8-аар ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр ялсан байна.
Ийнхүү Б.Занданбат Бишкекийн дэвжээнээс манай өсвөрийн бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг хүртлээ.
Сэтгэгдэл