“SocialPay Loves Coffee” урамшуулал хэрэгжиж эхэллээ

Тун удахгүй зуны амралт дуусаж, завгүй ажил, хичээлийн өдрүүд эхэлнэ. Харин бидний завгүй, ачаалалтай өдрүүдийг эрч хүчээр дүүргэх нэг зүйл нь яах аргагүй КОФЕ билээ. Тиймээс хэрэглэгчдээ үргэлж хайрладаг SocialPay аппликэйшн кофены хорхойтнуудад зориулсан буцаан олголттой урамшууллаа 2022.08.22-2022.09.22-ны хооронд хэрэгжүүлэхээр боллоо. Энэ удаагийн “SocialPay Loves Coffee” урамшуулалд Улаанбаатар хотод байрлах томоохон сүлжээ кофе шопууд нэгдсэн тул та нийслэлийн аль ч бүсээс урамшуулалдаа хамрагдаж, 20%-ийн буцаан олголт авах боломжтой.
Та урамшуулалд оролцохын тулд доорх нэр бүхий кофе шопуудаар үйлчлүүлж, SocialPay аппликэйшн ашиглан төлбөрөө төлөөрэй.
Урамшуулалт кофе шопууд:
- Tom N Toms Black
- Tom N Toms KIDS
- Café bene
- Super Size
- Esperanto
- Jack's coffee
- Atlas coffee
- The Coffee Bean & Tea Leaf
- M Café
Кофе шопуудын салбар болон байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаас харна уу.
Бяцхан санамж:
- Буцаан олголт 1 хоногийн дараа таны SocialPay дансанд орно.
- 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна.
Та “SocialPay Loves Coffee” урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 утсаар холбогдоно уу.
Харин хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй бол доорх QR кодыг уншуулан аппликэйшнаа гар утсандаа татаж аваарай.
SocialPay үргэлж таныг хайрлана.
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Зеленский: Украины ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна
Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос мэдэгдэл гаргалаа
О.Батнайрамдал: Стратегийн орд төрийн нийтийн өмч юм бол өгөөжийн дийлэнх нь ард түмэнд очих ёстой
Монгол Улсын зах зээлд газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломтой гэв
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Австрали ОХУ-ын 70 иргэн, 79 аж ахуйн нэгжийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна
Хэлсэн үгийг бус хийсэн үйлдлийг нь харах хэрэгтэй