Голомт банк “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа

Монгол Улсын татварын ерөнхий газраас жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ удаа “Та баялаг бүтээгч” уриан дор тэмдэглэж буй юм. Энэ өдрүүдэд улс орныхоо хөгжилд манлайлан, эдийн засгаа дэмжин хувь нэмрээ оруулдаг шилдэг татвар төлөгч байгууллага, иргэдийг тодруулан талархал илэрхийлж, татварын холбогдох хууль тогтоомжийг сурталчилдаг.
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк үүсгэн байгуулагдсан 27 жилийн хугацаанд үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, Монгол Улсынхаа хууль журмыг чандлан мөрдөж ирсэн билээ. Өнгөрсөн онд ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилж, улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарын нөхцөл байдал амаргүй байсан ч бид үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар 2021 онд улсдаа 137 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлж, ингэснээр сүүлийн гурван жилд нийт 360 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөн эдийн засагтаа дэмжлэг үзүүлсэн байна. Улмаар Татварын ерөнхий газраас Голомт банкийг 2021 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулж, батламж гардуулж өглөө.
Бидэнд итгэл хүлээлгэн, амжилт бүрд үргэлж хамт байдаг харилцагч, хамт олон та бүхэндээ баярлалаа.
Цагаан сарын амралтыг 6-10 хоног болгож сунгах өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ
З.Энхболд: “Энержи ресурс” Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж байгаад Ухаа худагийг авсан, одоо буцааж өгөх л ёстой
Ж.Батзандан: Ж.Оджаргал гуай, танаас өөр хүн, танайхаас өөр компани Монголд байдаг шүү
“MCS”-ийн З.Төрмандахыг “төрийн нууцад хамаарах мэдээ, баримт хулгайлсан, цуглуулсан” гэх хэргээр яллагдагчаар татжээ
Тагнуулын байгууллагаас “MCS”-ийн Хамгаалалтын албаны дарга З.Төрмандахыг баривчилжээ
О.Алтангэрэл: Ухаа худагийг "MCS" группт өгөхдөө хууль зөрчсөн үү, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгана
С.Лавров: НАТО-гийн энхийг сахиулагчдыг Украинд байрлуулахыг зөвшөөрөхгүй
Д.Трампын тусгай элч Украинд иржээ
Т.Даваадалай: Мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч оруулж ирэхээс өөр арга байхгүй
Үйл ажиллагааны ашгаасаа ногдол ашиг хуваарилах компаниуд