ХЗБХ: Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.04) хуралдаан 10 цаг 18 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард тус байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглаврыг баталлаа.

Цаглавар батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулсан. УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хууль зүйн туслалцааны тухай, Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга), Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.