Д.Энхтүвшин: Мэдлэгтэй хүнээс илүү сайн дурын ажил хийдэг хүнийг дэмжих хэрэгтэй
1985 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол гаргаж,“Олон улсын сайн дурынхны өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.Монгол Улсад сайн дурын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж жилээс жилдөргөжин хөгжиж, энэ хүрээндээ тэднийг дэмжин ажиллах байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм.
Эл өдрийг тэмдэглэсэнтэй холбогдуулж “MCS” группийн Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд сайн дурын байгууллагатай хамтарч ажиллах боломж ямар байдаг вэ?
-“MCS” группын хувьд 2-3 чиглэлээр сайн дурын байгууллагатай хамтран ажиллаад олон жил болсон байна. Нэгдүгээрт, Энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажилладаг. Жишээлбэл, “Улаан загалмай” ТББ-тай хамтран “Бяцхан зүрх” төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан төслийг хэрэгжүүлсэн байгаа.Тэдгээр хүүхдүүдийн эмчилгээ болон хагалгааны зардалд 920 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Өмнө нь сайн дурын үйл ажиллагааг дэмждэг төрийн бус байгууллага Монгол Улсаас санхүүжилт авах боломжгүй байсан. Үргэлж олон улсын байгууллагаас хандив, тусламж гуйдаг байсан бол үүнд анхааран манайхаас тусламж, дэмжлэг үзүүлж эхэлсэн. Мөн “Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлсэн “Ид шидийн орон” төсөл болон энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж 740 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Энэ мэтчилэн сайн дурын үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагыг “MCS” групп дэмжиж ажилладаг юм.
Хоёрдугаарт, Манай группын зүгээс сайн дурын үйл ажиллагаанд оролцдог, ажилладаг, энэ чиглэлд сонирхолтой хүмүүст илүү ач холбогдол өгч, ажилд авахаар дотоод бодлого, журамдаа тусгасан байдаг.
Энэ жилээс “Employer-supported volunteering /ESV/” буюу ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагаанд чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлж байна. Үүний хүрээнд ажилчдадаа сайн дурын үйл ажиллагаа явуулахад нь нэг өдрийн цалинтай чөлөө өгч байгаа юм. Нийт9000ажилчинтай гэж бодохоор есөн мянган цагийг сайн дурын ажилд зарцуулах бололцоо нээгдэж байна гэсэн үг. Иймэрхүү чиглэлээр сайн дурын үйл ажиллагаанд оролцож байна.
Сайн дурын ажилтан байх нь бүх талаараа давуу тал болдог
-Таны зүгээс сайн дурын үйл ажиллагааг Монгол Улсад дэлгэрүүлэх, иргэд, байгууллагын оролцоог өргөжүүлэх тал дээр ямар ажлуудыг хийгээсэй гэж боддог вэ?
-Сайн дурын ажил хийнэ гэдэг нь сэтгэлийн ажил. Тэдгээр хүмүүс хийж буй ажлынхаа талаар нийтэд гарч ярьдаггүй. Чимээгүй бусдад туслаад явж байдаг. Энэ чиглэлийн ажлын талаар нийгэмд хүргэж, бусдад “халдварлуулах” юм бол массаа дагаад хурдан тархах юм шиг санагддаг. Нийгмийн сүлжээ хөгжчихсөн энэ үед сайн дурын үйл ажиллагааг бусдад таниулах хэрэгтэй.
Жишээ нь, Англи улсад “Time banking” гэж байдаг. Өөрөөр хэлбэл, байгууллагууд нь нэгдээд хүмүүсийн сайн дурын ажилд зориулсан цагийг бүртгэж байдаг. Миний бодлоор сайн дурын үйл ажиллагаанд оролцдог тэр хүмүүсийн зарцуулсан цагийг бусдад таниулснаар эргээд бусдыг уриалах нэг арга зам нь болж өгнө. Ийм байвал илүү хүртээмжтэй юм уу гэж бодож байна.
-Олон улсын жишгийг харахад их, дээд сургуулийн оюутан янз бүрийн тэтгэлэг, сургалтанд хамрагдлаа гэхэд сайн дурын ажил хийдэг байвал давуу тал болдог шүү дээ. Монголд энэ талаас үнэлэх үнэлэмж нь ямар түвшинд байдаг юм бэ?
- Жишээлбэл, “MCS” групп сайн дурын ажил хийдэг хүмүүст илүү ач холбогдол өгч, ажилд авах магадлал өндөртэй. Иймэрхүү байдлаар өөр олон газрууд санал санаачлагууд гаргаж эхэлнэ гэж бодож байна. Оюутан хүний хувьд дараагийн зорилго бол ажилд орох байдаг. Жилдээ 5-10 мянган оюутан, залуус манайд ажлын анкет бөглөж байна. Тэр хүмүүсийн хувьд сайн дурын ажил хийдэг бол манайнэг хэсэг болох магадлал өндөр болно. Энэ хөшүүрэг нь эргээд залуусыг сайн дурын ажил хийхэд бага ч болов дэм болно гэж бодож байна.
-Баярлалаа.
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
Эрдэнэт үйлдвэрийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, ил тод байдлыг хангана