О.Баасанхүү: 42 хувийн шийдвэрээр Үндсэн Хууль батлагдсан
УИХ шинэ Үндсэн Хуулиндаа 20 жилийн дараа хоёр дахь өөрчлөлтийг хийсэн. Өмнө нь 2000 онд оруулсан өөрчлөлтийг олон нийт “дордохын 7 өөрчлөлт” гэж шүүмжилдэг. Энэ удаад уг алдаагаа засч, цаг үе шаардсан бусад өөрчлөлтийг оруулж, 24 зүйлийг 52 заалтыг хөндсөнийг хууль санаачлагчид онцолж байв.Үндсэн Хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын зөвлөлөөс тавьсан “Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх” саналыг дэмжиж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах саналыг олонхи унагасан. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл хуралдааныг орхин гарсан бол зөвшилцлийн ажлын хэсэгт парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл МАХН-ыг оролцуулаагүй гэж гишүүн О.Баасанхүү хуралдааныг орхин гарсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
Үндсэн Хуулинд ямар ч санал, дүгнэлт, шүүмжлэл, эсэргүүцэл байгаагүй
-20 гаруй жил яригдсан Үндсэн Хууль батлагдлаа. Хуулийн төсөлд тусгагдах шаардлагатай байсан ямар саналууд байсан бэ?
-Би 2015 онд Үндсэн Хуулийг өөрчлөх ёстой гэсэн санаачлага гаргаж байсан. 2016 онд Үндсэн Хуулийг өөрчилье гэж 62 гишүүн санаачилсан юм. Миний санаачилсан Эрдэнэтийг хот болгох ёстой гэсэн төсөл явж байгаа учраас би дэмжиж байсан. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг үр дүнтэй болоод гуравдахь асуудал дээр ард нийтийн санал асуулга авъя гэдэг тогтоол баталсан. Харамсалтай нь, энэ тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Иймд “Ард нийтээс асуух ёстой юм байна. Гэхдээ ард нийтээс асуухдаа төлөөллийн ардчиллаар асууя”гэдэг асуудал бий болсон. Шууд ардчилал буюу иргэдээс нь асууя гэсэнд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ-д гурван намын төлөөлөл байна. МАН 42 хувь, АН 37 орчим хувийн саналтай бол МАХН 14 хувийн саналтай. Хэрвээ энэ гурван нам зөвшилцсөн бол нийт ард түмний зөвшилцөл гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байгаа юм. Харамсалтай нь, АН оролцоогүй учир МАН дангаараа 42 хувийн эрхээр буюу /нийт ард түмнээс сонгуулийн насны хоёр сая гаруй хүнийг 100 хувь гэж үзвэл/ 42 хувийн шийдвэрээр Үндсэн Хууль батлагдлаа гэж үзэж байна.
-Зөвшилцөх саналыг яагаад тавьсан юм бэ? Та өөрөө хууль санаачлагч шүү дээ?
-Би хууль санаачлагчийн хувьд миний оруулсан санал батлагдахаар байна уу, үгүй юу гэдгийг харна. Анх өргөн барихад маш олон заалт орно шүү дээ. Тэгэхээр миний санаачилсан Эрдэнэтийг хот болгоё гэдэг санал батлагдах нь тодорхой болсон. Үүнд зөвхөн О. Баасанхүү гэдэг хүн биш Эрдэнэтээс сонгогдсон гурван гишүүн, Дарханаас сонгогдсон гишүүд, хот болгох сонирхолтой өөр гишүүд нэгдсэн учраас энэ санал батлагдсан.
-Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот болохоор боллоо. Цаашид ямар ажлууд хийгдэх вэ?
-Хот гэдэг үг Эрдэнэт хотынхонд хэрэгтэй зүйл биш. Энэ үг ямар ч хамаагүй. Харин хот гэдэг статус нь хэрэгтэй. Яагаад гэхээр 21 аймагт цорын ганц байгалийн баялаг дээр суурилсан хот. Өөр хаана ч байхгүй. Байгалийн баялаг нь дуусчих юм бол тэр хот дампуурдаг. Байгалийн баялаг чинь барагдана. Малын буян чинь мэрэгдэнэ. Хэрвээ тэр баялаг дуусчихвал яах вэ, үүнд зориулж хот гэдэг статусын дагуу гурван зүйлийг шийдэх ёстой.
1.Хот нь өөрийн газартай байх
2.Хотын хөгжлийн сантай болох
3.Өөрийн газар, өөрийн сантай учир хэнээр захируулахаа өөрсдөө шийдье гэж. Ингэж тусгайлсан бүтэц бий болгосны дараа Эрдэнэт хот гэж ярина.
114 мянган хүнийг “гудамжинд хаясан”
-Бусад саналуудын хувьд?
- Энэ саналууд дээр зөвшилцье гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, би бүх заалтаар зөвшилцөх хэрэгтэй гэж хэлээгүй. Миний зөвшилцөх шаардлагагүй санал гэж байна. Зөвшилцөх ёстой санал гэж байна. Жишээлбэл, Засгийн газар, байгалийн баялаг болон Ерөнхийлөгчийн асуудал гэх мэт гол зүйлүүд дээр хамтран зөвшилцье. Ард түмний төлөөлөл учраас О. Баасанхүү гэдэг хүн заавал ярих ёстой. МАН нь МАХН-ыг юу гэж үздэг вэ гэхээр өөрсдөөс нь тасарсан, саналыг нь хулгайлсан, саналыг нь буруутгадаг гээд шууд 114 мянган хүнийг “гудамжинд хаясан”. Хууль зүйн сайд нь хэлсэн шүү дээ. “Муу сайн гудамжныхан. Чи ч бас удахгүй гудамжинд гарна” гэж. Нөгөө 114 мянган хүнийг болон намайг гудамжныхан гэж байна. Би гудамжнаас төрсөн, гудамжинд амьдардаг,автобусанд нь хамт явдаг хүн учраас надад түүнд эмзэглэх зүйл байхгүй ч тэр 114 мянган хүнийг гутаан доромжилж байгааг тэвчиж чадахгүй байгаа юм.
АН-ын хувьдч гэсэн МАН бохир юм хийсэн. Ард түмэн АН-ыг бүлэгтэй болгож өгсөн. Энэ бол гурван шийдвэр гаргаарай гэж эрх өгсөн зүйл байсан. Нэгдүгээрт, санал дүгнэлтээ уншаарай. Хоёрдугаарт, болохгүй бол завсарлага аваарай. Эцэст нь нийт ард түмнээрээ бүлгийн санал гэдэг тусдаа санал оруулаарай гэсэн. Гэтэл өнгө мөнгөнд дуртай хоёр хүнийг урвуулаад бүлэггүй болгочихсон. Энэ бол МАН-ын явуулга.
Үндсэн Хуулинд ямар ч санал дүгнэлт ороогүй. Ямар ч шүүмжлэл, эсэргүүцэл байхгүй. Тиймээс би коммунист дэглэм тогтлоо гэж хэлээд байгаа юм.
Монгол Улсыг нам төвтэй төрийн тогтолцоо руу оруулж байна
-Та яагаад коммунист дэглэм тогтлоо гэж яриад байгаа юм бэ?
-Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж байгаа. Үүний дараа УИХ-д ес юм уу арван хүнийг сайд болголоо гэж мэдэгдэх юм байна. УИХ томилох албагүй. Гэхдээ УИХ босгоо өндөрсгөөд Ерөнхий сайд шиг сайдад хяналт тавих хэрэгтэй байсан. Жишээ нь, Ерөнхий сайдыг 19 хүн өргөн барьдаг бол сайдыг 20 хүн өргөн барьдаг байх хэрэгтэй байсан юм. Яагаад гэвэл энэ чинь том босго, том хяналт байхгүй юу. УИХ-ын тухай хуулинд “ УИХ-ын гишүүн нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавина” гэж байдаг. Гэтэл хариуцлага нэхэж чадахгүй юм бол яаж хянах юм бэ. Ерөнхий сайдын хажууд ерөнхий нарийн бичгийн дарга гэж төрийн бус байгууллагын эрх мэдэл бүхий хүн гараад ирнэ. Намын даргатайгаа нийлээд төрийн албыг наймаалцах ажил гараад ирнэ гэсэн үг. Гэтэл УИХ хяналт байхгүй, хянах эрхгүй болчихож байгаа юм. Ийм зовлонтой юм үүссэн учир би ганц юм гуйсан юм. “Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлээд хүнээ томилох нь зөв. Гэхдээ томилсон хүнийг хянамаар байна. Би ганцаараа яримааргүй байна. Танай танхимтай адилхан нэг хүнийг чинь хянамаар байна. Тэр салбар чинь болохгүй байвал бид сайжруулъя” гэж. Тийм эрхийг байхгүй болгочихсон. Ийм л нөхцөл байдал үүсээд байгаа болохоор би тухайн үед хурлыг орхин гарсан. Монгол Улсыг нам төвтэй төрийн тогтолцоо руу оруулж байгаа үйлдлийг эсэргүүцсэн учраас орхиж гарсан юм.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:27
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:25
Tusa [66.181.182.150] 2019-11-20 07:58:23
Баасанхүү гишүүнээ хувь яриад яахав. Их хуралд 8 жил суусныхаа хувьд ҮХНӨөрчлөлтөө батлалцах хэрэгтэй байсан юм. Сайн муу нь цаг хугацаагаар шалгагдана ш дээ. Ард түмнээс ямар үнэлгээ авч байгаагаа өөрөө харж байгаа биз дээ. Өмгөөлөгчөө хийгээд явсан нь дээр байх аа.
Haabar [202.126.88.36] 2019-11-20 06:37:52
Танайхны улс төрийн мэдлэг, ойлголт маш доогуур бна даа. Зөв юм ярьсан байгааг ялгаж чадахгүй байгаа юмуу эсхүл зохиолгот нөхдүүд ийм худлаа юм гүтгэжэ бичдэг юмуу?
Төмөр [202.170.82.39] 2019-11-20 01:59:05
Энэ хүн худлаа л поподсон хүн их муу улс төрч маш муу хүн юм даа 4 жил харлаа яах гэж сонгов доо гэж харамсана
үнэн [103.80.210.155] 2019-11-20 01:08:42
манай баасанхүү зоригтой зөв яридаг дуугарч чадахгүй байгаа бүхнийг шууд ил хэлдэг эрдэнэтийг зарсан оюу толгой тавантолгой гэх мэт та нар өөрсдөө томоосоо айгаад гөлөг чацага царайлаад юу чдуугарч чаддаггүй биздээ чацагануудаа
Зочин [103.9.90.130] 2019-11-20 01:43:16
Баасанхүү минь хааяа гэгээлэг сайхан юм бодож ярьж бичиж бай, юм болгоныг харлуулж , үгүйсгэж, гуйвуулж байх нь муухай юм. Чамд ер нь хайрладаг , хүндэлдэг , сайхнаар магтдаг , урам өгдөг сэтгэхүй би юу эсвэл Христийн шашин хүнийг ийм хүйтэн , өс зангилсан , ах зах ахмадаа хүндэтгэхийг үгүйсгэсэн, хар муу үг яриа гаргадаг болгочихдог юм уу.
Зочин [202.9.44.242] 2019-11-20 00:17:35
Зиаа!! Энэ жавьж худлаа попдож л байгаа биз!! еерее 12 хувийн санал аваад ИХ-д суучихсан л гар даа. Одоо зайлсан нь дээр.Эрэнэтийн гэмгvй иргэдийг хэлмэгдvvлээд алах гэж байхад нь Хурцыг емеереед vхэх гээд байдаг хvнийг юу гэх юм бэ???
Зочин [202.9.45.0] 2019-11-19 13:23:12
Тойрог тойрог гээд байх мөртлөө та сонгогчийн чинь хашаанд хүүр хаяж байхад хаана байсан, яаж дуугарсан хүн бэ???
399 [202.126.88.159] 2019-11-19 11:09:32
Үндсэн хууль бүх талаараа амьдралтай, түүнийг байнга хэрэглэж , баримталж хуулийн зөв практик аль ч шатны шүүхэд үүсэх боломжтой хууль байх ёстой юм. Тэрнээс биш үндсэн хууль гэж нэр зүүгээд амьгүй хуулиа хэнд ч хэрэггүй хадгалах хэрэггүй л дээ. Амьгүй байх тусмаа шүүх энэ хуулийг хэрэглэхгүй, яаж хэрэглэхээ ч мэдэхгүйшт.
Зочин [43.242.243.139] 2019-11-19 10:58:07
Bi Bassankhuug demjdeg shuu. Unen uin yaridag hin shuu
tom ZAIL [202.21.115.242] 2019-11-19 09:28:47
tom zail
Саруул [202.9.42.246] 2019-11-19 08:27:08
Хуцдаг халтар вэ чи миний нутгийн төлөө юу хиййвэээ
Зочин [103.9.90.3] 2019-11-19 07:51:14
Энэ тэнэгийг яах сонгодог байна аа!!!
Зочин [103.9.90.3] 2019-11-19 07:50:03
УИХ бол багийн хамтын ажиллагаа байдаг ийм тэнэг гишүүд олширвол монгол төр хэцүүднэ энэ дараагийн их гаргаж болохгүй!!!
ffg [103.26.194.29] 2019-11-19 22:22:50
hamt idej uu gsn ug uu. Chi harin bitgii huts
Зочин [103.9.90.3] 2019-11-19 07:44:39
Төрийг хутган үймүүлэгч хийсэн бүтээсэн юу ч байхгүй иймэрхүү хогийн шаарнуудыг яах гэж УИХ-д сонгодог байнаа хурдан зайлуулах хэрэгтэй!!!
зочин [203.91.119.42] 2019-11-19 07:38:20
Баасанхүү минь төрийг улсыг ингэж үймүүлж болдоггүй юм хэзээ ухаан сууна даа чи
Зочин [66.181.184.195] 2019-11-19 06:47:43
МАХН гэдэг нам байхгүй. Тарвагатай арилсан.
Зочин [103.14.39.26] 2019-11-19 06:31:54
zuv
зочин [103.10.22.66] 2019-11-19 05:49:35
ман гишүүн коммунистууд өөрийн дэглэмийн эсрэг зогссон бүхнийг бөөрөлхөн хэдэн үедээ нухчин дарж ирлээ. энэ бузараа зогсоох болоогүй юм уу .баасанхүү муу хүн байж болно гаргаж буй санаанууд нь ард олонд ашиг тустай байж болно шүү дээ . төрсөн хүүхэд нь эрдэнэтэд шахаа хийхэд хууль зөрчөөгүй яадаг юм би боломжоо ашигласан гээд хэлээд сууж байсан хүнээс ялгаатай байгаа биз . ком-тууд бол өөрийн намынх бол яаж ч байсан юу хийж байсан ч хамгаалдаг шүү дээ .ж-нь ждү .ман бол даргаа шүтсэн ком-стуудын үзэл санааг хадгалагч чанараа хадгалж яваа нам. орос ороныг өлсгөлөн гуйланчлалд оруулаад ленин тэргүүтэй ком-ст болшевикууд өөрсдөө тансаг зэрэглэлийн хүнс барааг картаар идэцгээж байсан баримтууд байгаа.
irgen [202.179.31.17] 2019-11-19 05:36:38
20 ond MAN han shorond suuhaas aigaad huulia batlaa bizdee bolj ogvol bugdiig suulgamaar bna shuu unen um gej baidag bol .....
Зочин [66.181.177.170] 2019-11-19 05:34:19
Балай баас ан ххүү
Зочин [49.0.212.17] 2019-11-19 05:31:49
хэрэлдээд юахав дээ бид болиулж чадах биш чиний сонгох хүн байхгүй байлаач чамайг хүчээр санал өгүүлнэ саналын хуудсаа хүчингүй болгосон ч хэн нэгэнд нь оруулаад л тоолно
зочин [66.181.187.227] 2019-11-19 04:39:56
Солиотой ,хүний ,өдрийн ,,тэмдэглэл ,гэдэг ,шиг Баасанхүү ,шиг ,олон ,гишүүн ,байдаг ,бол ,багаар ,ажиллаж чадахгүй , хог ,болох ,юм байна. Мэдрэл. нүдийг нь ,харахад ,худалч,заргач ,нь ,харагддаг.
ЗОЧИН [202.179.14.26] 2019-11-19 04:33:23
БААСАН ХҮҮ НАМААСАА ХӨӨГДСӨН ХҮН ШҮҮ ДЭЭ ТЭРЭНТЭЙ ЗӨВЛӨНӨ ГЭЖ ЮУ БАЙХАВ
zochin [202.179.25.28] 2019-11-19 04:33:04
ene onoloor ene uuruu tegeed erdenetiin songogchdiin heden huviig avsan baih uu? 14 yumuu? balai yum yarij baih yumaa
Зочин [202.126.89.25] 2019-11-19 04:23:13
Хар хэрээстчин библээ тэврээд зайл. МАН ч гэж МАН. Ийм чухал асуудал дээр ард нийтийн саналыг сонсохоор юу нь болохгүй байсан юм
Zochin [202.126.89.152] 2019-11-19 02:49:22
Huuliin gargalgaag sain sudalj yardag gishuun shuu. Zuv yardag.
Зочин [139.5.219.204] 2019-11-19 02:33:51
АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУЯ ГЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭМЖЭЭГУЙ ЖЕНКО СПИРТЫН НАЙМААЧИН ЗАНГАА ГАРГАЛАА ДАА
зочин [202.131.229.246] 2019-11-19 02:20:21
худлаа хяналт гэж монголд хяналт байгаа юм уу тэрнийг нь устгаа биз дээ
би [202.70.44.46] 2019-11-19 01:39:03
энэ үнэн ярьдаг, харин амьдралд орохоороо жинхэнэ утгаараа худалч, хулгайч, авилгач хээл хахуульч нөхөр, хамгийн тэнэг хүмүүс эрдэнэтэд нэр дэвшиж, над шиг адгийн тэнэгүүд тэднийг сонгодог,
Зочин [202.126.89.50] 2019-11-19 01:44:34
Хулгайч. Юм бол цагдаа АТГ өгөхгүй яасан юм. Та нар ганцаараа энэ хүн шиг байж чадахгүй. Аль эрт улсаа Хятадад бэлгэнд өгсөн байгаа. Дүү харин зүтгэж байж хөгшин төгцөг Энхтүвшингээс улсаа аварч үлдсэн.
зочин [202.179.8.210] 2019-11-19 01:37:16
Баасанхүү та гишүүн байх хугацаандаа мөн ч олон бантан хутгасан даа.Их хурлын гишүүнийхээ үүргийг умартаад хууль тогтоох үндсэн ажлаасаа өөр хов,жив жалга довны асуудал ярьсаар байгаад бүрэн эрхийн чинь хугацаа дууслаа шүү.Баасанхүү шиг гишүүд ямар нэгэн намын нэр барьж гарч ирээд юу ч хийхгүй яриад дуусдаг хүмүүс дараагийн сонгууль битгий олон гараасай гэж бодож байна.Дандаа гутранга үзэл гаргасаар байгаад дууслаа даа.Анхнааса яаж гарч ирсэнээ нэг санавал зүгээр дээ.Өөрөө өөрийгөө мэрээд дууслаадаа
Зочин [202.126.89.50] 2019-11-19 01:46:44
Бусад гишүүдийг бодвол олонч хууль санаачилсан. Батлуулсан. Ичихгүй хүн гүтгэхээ боль. Ажлын тайлангаа тавих уулзалт манай Эрдэнэтэд байнга хийдэг. Нэг удаа уулзалтанд оролцоод ийм зүйл ярь
Зочин [202.126.89.50] 2019-11-19 01:36:22
Ардын намын ордны хэдэн гөлөг гишүүнийг доромжилж үнэндээ чадахгүй. 65 уулаа байж ганц Баасанхүүд хүрэхгүй үнэндээ
Зочин [64.119.20.222] 2019-11-19 10:17:56
Харина тиймээ.
Зочин [139.5.217.64] 2019-11-19 01:15:57
Бла бла бла , саран дээр очиж гуцоо
Зочин [64.119.20.222] 2019-11-19 10:27:13
Битгий атаарх.
Зочин [202.21.109.92] 2019-11-19 01:28:51
Энэ баас хамрын дор хагархай байгаа гэсэн шиг мөн ч бурах юм даа
Зочин [192.82.65.160] 2019-11-19 01:15:08
УИХ-д МАН-аас өөр бүлэг байхгүй учраас 100 хувиар Үндсэн хууль батлагдсан. Хууль зөрчсөн асуудал биш. БААСАНХҮҮ бол санал хэлэх л үүрэгтэй. дураараа шүүмлэх л үүрэг байгаа байх.
Зочин [202.126.89.50] 2019-11-19 01:12:18
Дүү мундаг байна. Ганц дайчин ганцаардахгүй шүү. Тэнэгүүд яагаад Баасан гэсэн нэрийг муухай гэж боддог юм бол. Монголчуудын 20 орчим хувийн иргэд нь тэр Баасан гэсэн нэрийг эцэг эхээсээ авсан байдаг. Генерал ардын эмч гээд олон хүн энэ дүү шигээ нэрээ өндөрт өргөж байгаа
Зочин [66.181.184.195] 2019-11-19 01:03:28
Аав ээж нь энүүнд яаж онож нэр өгөө вэ? Үндсэн хуулийг 3 жил Монголчууд ярьцгаасан хангалттай. Анх 1992 онд сум нэгдлийн дарга голдуу зоотехник, малын эмч, эдийн засагч, тэргүүний ажилчин, малчин, багш эмч голдуу хүмүүс баталсан. 30 жилд маш их юм өөрчлөгдөж байна. Шаардлагатай өөрчлөлтүүд орлоо, болоо.
Зочин [202.126.89.50] 2019-11-19 00:42:35
МАН яагаад МАХН ын 114000 хүнийг дээрэлхэж байгаа юм. Улс төрийн намын хуулиар 3 намын төлөөлөлтэй.
Зочин [202.126.89.50] 2019-11-19 00:40:39
Маш зөв ярьсан байна. Ман дангаараа Үндсэн хууль өөрчлөх замаар төрийн эргэлт хийлээ дээ
сс [202.72.245.122] 2019-11-19 00:36:20
харин тиймээ
сс [202.72.245.122] 2019-11-19 00:36:11
харин тиймээ
тогтох [202.21.100.210] 2019-11-19 00:32:42
Зөвшилцөхийг хэн байг гэсэн юм өөрөө хурал орхиод од болох хүсэлдээ хөтлөгдөөд хүсэлд хязгаар бий гэдгийг мэддэггүй юмуу Баасанхүүтэй ч хүүгүй ч батлах бол батлана шүү дээ.
Зочин [202.55.188.89] 2019-11-19 00:22:09
Энэ хүүхэд тэнэгтэж ханахгүй юм аа . Өөрийн бодолгүй хүн хэцүү юм даа. Ийм хүнд хэн итгэх ханилж яваа бүх зүйлээ үгүйсгэнэ . Энэ явахгүй ээ