Өнөөдөр "Аавуудын баяр"-ын өдөр

Б.Мөнхцацрал / Энтертайнмент

Манай улс жил бүрийн наймдугаар сарын 8-ны энэ өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэдэг болсноор 14 дэх жилтэйгээ золгож байна. Монголын эрэгтэйчүүдийн холбоо санаачлан зохион байгуулдаг энэхүү өдрийг аавууд үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болно. Эл өдрийг сүүлийн жилүүдэд хилийн чанадад байгаа монголчууд ч өргөнөөр тэмдэглэдэг болсон байна. Өдгөө аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болжээ.

Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж. Харин жил бүрийн 5 дугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.210] 2019-08-08 06:09:25

Аавууд минь сайн муу нэртэй ч ийм аавууд өдөр байдгийг одоо мэдэж авлаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.