“Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээнд Монголын талаас 400 ААН оролцох боломжтой
Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны Засгийн газар 70 томоохон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг болох “Монгол Хятадын экспо” арга хэмжээ есдүгээр сарын 05-10-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тонляо хотуудад зохион байгуулагдах гэж байна.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдах тус арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахын сацуу худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн загварын шоу болохоор төлөвлөгджээ.
Мөн энэ үеэр бизнесийнхэн гэрээ хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэх юм. “Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээнд нийт 11,000 м.кв талбайд Монголын 400 ААН оролцох боломжтой аж.
Дашрамд дурдахад БНХАУ-ын талаас сүү сүүн бүтээгдэхүүн, өөх орсон хүнсний бүтээгдэхүүн, гахайн мах, зөгийн балыг хилээрээ оруулахыг хориглосон байна.
Сэтгэгдэл
Зочин [202.21.113.238] 2019-08-07 11:09:23
ХЯТАДУУД ӨӨРИЙН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ИНГЭЖ ХАМГААЛДАГ.
Yyyyy [83.25.245.246] 2019-08-07 08:16:20
Hereggui dee omno bolohod yallaa