Эдийн засаг

Нийт 7860 мэдээ байна
post thumbnail

ЖДБ эрхлэгчдэд зориулсан "Бизнес төв" Дархан-Уул аймагт үүдээ нээлээ

ХААН Банк орон нутгийн бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлэх жишиг “Бизнес төв”-ийг өчигдөр Орхон аймагт, өнөөдөр Дархан-Уул аймагт ашиглалтад орууллаа. Нийслэлд 11 байршилд бизнес эрхлэгчдэд зориулсан ийм нэгж үйл ажиллагаа явуулж буй бол аймгуудаас салхийг нь хагалж, аж үйлдвэржсэн хоёр томоохон аймгийг сонгон ХААН Банк бизнес...

post thumbnail

Улаанбаатарт үхрийн ястай мах 16070, хонины ястай мах 12152 төгрөг байна

Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцууллаа.  Улаанбаатар хотод 2023 оны 12-р сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна. Аймгийн төвүүдэд 2023 оны 12-р сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн зарим бараа...

post thumbnail

ГОЛОМТ БАНК 2023 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ТОДОРЛОО

Ази, Номхон далайн бүсийн орнуудын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулан зарладаг Asiamoney сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, тогтвортой үйл ажиллагаа, дижитал шилжилт, шинэлэг хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, ногоон зээлийн төрөлжилт болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үнэлэн Голомт банкийг 2023 оны...

post thumbnail

ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв”-өө Орхон аймагт нээлээ

ЖДБ эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг ХААН Банкны Бизнес төв Улаанбаатар хотод 11 байршилд үйл ажиллагаа явуулж буй бол орон нутгаас Орхон аймагт анхны “Бизнес төв”-өө өнөөдөр албан ёсоор нээлээ. Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн аж үйлдвэр өндөр хөгжсөн Эрдэнэт хотын хувьд хүн амын тоо,...

post thumbnail

Улсын нэгдсэн төсвийн орлого 21.6 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.7 их наяд төгрөгт хүрч, 6.3 их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Нийт зарлага, эргэж т...

post thumbnail

Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг хүргэв. Бодлогын хүүг хэвээр хадгалах ши...

post thumbnail

Төрийн банк: “Эрүүл иргэн” Хадгаламжаа нээлгээд Туркийн эмнэлгүүдэд хөнгөлөлт эдлээрэй

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк Бүгд Найрамдах Турк Улсын “Лив эмнэлэг”, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуулчлалын компани болон “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай дөрвөн талт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Тус дөрвөн талт санамж бичгийн хүрээнд Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, ка...

post thumbnail

Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг хамтдаа байгуулцгаая

OneSky олон улсын хүүхдийн байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийн нээлтийг ирэх оны 6-р сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллуудад дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөх...

post thumbnail

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.4 хувиар өсчээ

Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээллийг нийслэл хотод болон орон нутагт ямар байгааг бэлтгэн хүргэж байна. Улаанбаатар хотод 2023 оны 12-р сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 0.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна. Аймгийн төвүүдэд 2023 оны 1...

post thumbnail

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлнэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал&rdqu...