Анхны ачаа, тээврийн агаарын хөлгийг угтан авлаа
Монголын нисэхийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал өнөөдөр болж, “Бойнг-737” маягийн, анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа. “Монголиан Эйрвэйз карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том...