АНУ Хятадад татвар ногдуулсан явдалд Хятадын Худалдааны яам хариу өгөв
АНУ-д экспортолж буй Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах тухай АНУ-ын мэдэгдлийн талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийжээ.
БНХАУ-ын Худалдааны Яамны Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "АНУ ганц талаасаа татвар ногдуулсан нь ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж байна, энэ нь өөрийн асуудлаа шийдвэрлэхэд ашиггүй төдийгүй Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг хохироож байна.
АНУ-ын буруу үйлдэлийн хариуд Хятад улс ДХБ-д зарга мэдүүлж, өөрийн эрх ашгийг тууштай хамгаалахын тулд зохих хариу арга хэмжээ авах болно. АНУ бусад улс орнуудыг татвараар сүрдүүлэхийн оронд фентанил гэх мэт асуудлаа бодитой, оновчтойгоор харж, шийдвэрлэхийг Хятад улс хүсэж байна. АНУ буруу үйлдлээ засаж, Хятадын талтай ойлголцлоо нэмэгдүүлэн хамтран ажиллаж, эрх тэгш, харилцан ашигтай, харилцан хүндэтгэх үндсэн дээр, асуудалтай шууд нүүр тулж, илэн далангүй яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулахыг Хятадын тал шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл