ХӨСҮТ-ийн эмч, ажилчид хүүхдүүдээ папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа
ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд хүүхдүүдээ хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа. Эмч ажилчдын хүүхдүүд тодорхой шалтгаанаар вакцин хийлгэж амжаагүй байсан учраас нөхөж дархлаажуулжээ. Тодруулбал, ханиадтай байсан, нас нь өнгөрчихсөн байсан зэрэг шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ. Ийнхүү тус вакцинд хамрагдахыг иргэдэд уриалж байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тархвар судлагч Д.Оюунгэрэл "Манай хүү 11 настай. Товлолын вакцинд хамрагдах үедээ ханиадтай байсан. Тиймээс өнөөдөр хүүдээ вакцин хийлгэж байна. Эрэгтэй хүүхэд папиллома вирусийг дамжуулагч эрсдэлт хүчин зүйл болдог учир хүүгээ дархлаажуулсан. Хүүгийнхээ ирээдүйн эхнэрийг хамгаалах зорилгоор вакцин хийлгэж байгаа" гэв.
Түүнчлэн зарим эмч, ажилчид өөрсдөө ч вакцин хийлгэсэн байна.
Сэтгэгдэл