МИАТ-ын шатахууны тендерийг нууцын зэрэглэлд оруулна гэв үү
Нууцын зэрэглэлд оруулж байгаад хулгай хийдэг аргатехнологи монголд нэгэнтээ бий болсон. Нууцын зэрэглэлнэртэйгээр эхэлсэн нүүрсний хулгай Сүхбаатарын талбайдөргөн дэлгэр жагсаал цуглаан дэгдээж, хэнийгээ зольж хэннь амьд үлдэх үү гэдэг сонголтод улс төрчид хүрч байсан ньсаяхан. Тодруулбал, есөн оффтейк гэрээг нууц гэж байсан ч долоон гэрээ л ил болсон байдаг. Энэ нь олны дундөнөөдрийг хүртэл хардлага төрүүлж, нууц хулгай явдагсхемийг ард түмнээрээ тод харсан. Нүүрсний гэх хэрэгтхэдэн байгууллагын удирдлага, хэдэн улс төрчид ял аваадасуудал намжсан.
Тухайн үеийн нууцад оруулсан оффтейк гэрээг судланхарахад, нууцын зэрэглэлтэй гэрээнүүдэд компаниудынолонх нь өөрсдөдөө илт давуу байдал бий болгож, Монголын нүүрсийг үнэгүй шахам худалдсан нь нууцынзэрэглэлтэй хулгай байсан юм.
Ард түмэн өнөөдрийг хүртэл улс төрчдөд итгэхгүй, төрөөхүндлэх хүндлэлгүй болсон нь “Нууц” нэртэйхулгайнуудтай холбоотой. Цаашдаа хулгай өрнөвөл ардтүмний тэвчээрийн утас хэзээ ч тасарч магадгүй болсонгэхэд хэн ч эргэлзэхгүй. Учир нь улс төрч л бол хулгайчгэдэг сэтгэхүй нэгэнтээ ард түмний тархинд суучихсанбайгааг улс төрд яваа, албан тушаалтай дарга бүхэн мэдэрчбайгаа биз.
Улсын нууц, хувийн нууц л биш бол “Нууц” гэж нэрлэжхийсэн гэрээ бүхэн маш аюултай. Үүний цаана жинхэнэшударга бус том хулгай нуугддаг. Иймээс Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, төрийн өмчиткомпаниудад хийгдэж байгаа ажил, үйлчилгээ, тендерүүдолон нийтэд ил тод, шударга байх ёстой. Гэтэл “МИАТ”хэмээх том айлын түлшний тендер нууц байдлаар явах уугэсэн бор шувуу төрийн ордонд нисч эхэлжээ. Энэ болугаасаа байж болохгүй, хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Хэрвээ “Нууц” нэрээр МИАТ-ын шатахууны тендерийгнууцалбал энэ нь тухайн компанийн нэр хүнд төдийгүй, нэгл өдөр хуулийн байгууллагад дуудагдах “нууц хулгай”-н нэгболж магадгүй юм.
Учир нь ард түмнээр шүүмжлүүлсэн ҮАБЗ-аар Төрийн гурван өндөрлөг санал нэгдэн гаргасан оффтейк гэрээ буюунүүрсээ урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах заримтөслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээрсанхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулсан бөгөөд 2017 ондүүнийг нууцлалын зэрэглэл гэсэн том тамганы ард нууж, асар том эрх ашгийн зөрчил үүсгэсэн байсныг ард түмэнмартаагүй байгаа. Иймдээ нүүрсний хулгайгаар улс төрчидял авсан.
Далд нэрээр нууцалсан нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж байсан Төв талбайнжагсаалыг дарах гэж Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойкомпанийн оффтейк гэрээг ил болгож байсныг ч бидмартаагүй. МИАТ-д агаарын хөлөгт шатахуун нийлүүлэхтендерийг нууц байдлаар хийж болохгүй гэх бас нэгүндэслэл бол Монгол орон капитализмд ороод 20-30 жилөнгөрсөн ч нийгмийн өмч хэвээрээ үлдсэн газрын нэг болМИАТ юм. Нийгмийн, ард түмний өмч маш эмзэг. Учир ньашигтай гэхээсээ илүү алдагдалтай ажилласан ч хамаагүйбөгөөд улсын өмчит компаниуд монголд ихэвчлэналдагдалтай ажилласан түүх л их байдаг. Иймээс ч дүрэмтэйюм шиг хулгай нүүрлэж болох л газар бол төрийн өмчиткомпаниуд. МИАТ-ын хувьд л гэхэд, 2013 онд МИАТ-ийнхэргийн дуулиан гарч, холбогдсон албан тушаалтнууд нь 10-14 жилийн ял сонсоод одоо ч зарим нь хоригдож байна. “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадааддахь зохиомол компанийн данс руу МИАТ компаниас иххэмжээний мөнгө шилжүүлж байсан хэргийн холбогдогчидшүүхээс ял сонсож, хэрэгт холбогдогчдын хөрөнгийг улсын орлого болгож байсан.Бүр тодруулбал, Ч.Хоролсүрэн 13 жилнэг сар, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг 14 жил нэгсар, Б.Бат-Эрдэнэ 12 жил нэг сар, Ц.Орхон 11 жилийн ял авчбайсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаармөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаарэрүүгийн хэрэг үүсгэн ялласан байдаг. Төрийн өмчиткомпаниуд бол монголын татвар төлөгчдийн мөнгөөрбүрдсэн компани. Эзэн хяналтгүй өмч л байвал идэж уухявдал нь зэрэгцээ оршиж байдгын жишээ дээрх юм. ИймдМИАТ-ын үйл ажиллагаа болон шатахууны тендер ардтүмэнд нээлттэй ил тод байх ёстой. Мэдээж хулгайнүүрлэсэн бол дараагийн эзэн томилогдоход эхний эзнийбулхиа ил тод гардаг дүрэм гэж бий. Иймээс төрийн өмчиткомпанид томилогдсон, тохогдон очсон хэн ч гэлээ бүхзүйлийг дүрмээр л явуулахгүй бол хууль дуудахад хэн ч хамгаалдаггүйг санаж явах учиртай. Иймээс ард түмэнбидний өмч болсон МИАТ-ын түлшний асуудал хэрхэн илтод өрнөхийг анхааралтай харах үлдлээ.
эх сурвалж: Өдрийн сонин. 2025.02.03
Сэтгэгдэл