Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд судалгаа, мэдээлэлд суурилсан, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос өнөөдөр /2025.01.30/ олон улсын болон донор байгууллагуудтай санал солилцох, зөвшилцөх уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт зарим орны Элчин сайдууд болон НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Германы хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, энэхүү уулзалт нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаг бэхжүүлэх, хамтын хүчээр нэгдэж, хамтран үр дүнд хүрэх онцгой ач холбогдолтой юм. 2015 онд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн зорилгууд нь нийгмийн амьдралын бүхий л талд нөлөөлдөг.

Ядуурлыг бууруулах, чанартай боловсрол олгох, эрүүл мэндийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, тэмцэх зэрэг асуудлууд тулгарч буй боловч хүүхэд, тэдний хөгжил, хамгаалал хамгийн чухал асуудал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрдөг. Эдийн засаг, нийгмийн халамжийн болон бусад салбарын бодлогууд үр нөлөөгөө бүрэн үзүүлж чадахгүй, улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байна. Түүнчлэн бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал зөрчигдөж байна. Тиймээс нарийвчилсан судалгаа, мэдээлэлд суурилсан, иргэд, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм гэв.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд бүс нутгийн болон олон улсын туршлага, зөвлөмжөө хуваалцаж, дэлхийн шилдэг туршлагыг Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж, өнөөгийн хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт тогтвортой хөгжлийн зорилтуудад хэрхэн нийцэж байгааг үнэлэх аргачлалыг боловсруулах талаарх санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.218] 2025-01-31 17:19:00

tognii une nemj huursan Dorjhandiin emegtei huvilbar n yag shuu6


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.