Хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна

Aдмин / Орон нутаг

2025 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

05-нд нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хагаст, 09-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр, 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 01-нд ялимгүй цас, 05-06-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05,06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.33] 2025-02-10 05:53:47

Хаврын урь орсон ч дээ найзуудаа хүйтэрүүлж яах нь вэ найзаа

Зочин [66.181.178.104] 2025-02-03 20:57:17

Одоо хүйтэрвэл сөйн л бна энэ дулаан хувцсаа өмсөхгүй гүйлдээд байгаа хүмүүс бол жинхэнэ өвчний уурхай явж байгаа шүү тийм болохоор хүйтэрсэн нь дээр

Зочин [103.9.89.103] 2025-02-06 13:07:32

Хүйтэрвэр утаа улам нэмэгдэнэ, угаартах хүмүүсийн тоо нэмэгдэнэ дээ хөөрхийс

Зочин [66.181.188.52] 2025-02-04 19:16:08

Gevch huitervel duu bid hoyr togloh chadahguishdee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.